Н.Батцэрэг ирвэс хамгаалагчийн гэр бүлд хүндэтгэл үзүүлнэ
2015-12-24

09.00 цагт: НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. 


09.00 цагт: Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийж байхдаа осолдсон асуудлаар ЗХЖШ-аас хэвлэлийн хурал зарлалаа. 


 9:30 цагт: Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал болно.


11:00 цагт: Сангийн яаманд Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх болон НӨАТ-ын урамшууллын системийн цахим хуудас болох ebarimt.mn -ыг албан ёсоор нээгдэж буйтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 


11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Бид хамтдаа чадна ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын дүнг танилцуулж хэвлэлийн бага хурал хийнэ.


11:00 цагт: БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Ирвэс хамгаалах сангийн ажилтан, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг нэхэн дурсаж, ар гэрийнхэн болон хамт олонд нь хүндэтгэл үзүүлнэ. 


11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төьд Мастерс лигийн тэмцээний хэвлэлийн бага хурал болно.


12:00 цагт "Сайдын цаг" уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцоно.


19:00 цагт: Улсын Филармонийн шинэ жилийн хөгжмийн нэгдсэн тоглолт SNOW MELODY СТӨ-ний тайзнаа тоглогдоно.

Shuud.mn
Сонин хачин