“Бүрхүүл” нээгдлээ
2016-02-23

Гэрэл зургийг MPA.MN

 

Залуу уран бүтээлч, дизайнер Б.Дөлгөөн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Түүний “Бүрхүүл” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр 18:30 цагт “976” арт галерейд болов.

 

Тус үзэсгэлэнд Б.Дөлгөөний Хятад, Япон, Солонгос, Хонг Конг, АНУ, Герман, Франц, Непал, Белги улсуудад зохион байгуулагдсан үзэсгэлэн, уралдаанд оролцож байсан дүрслэх урлаг, хувцас загварын бүтээлүүд дэлгэгджээ. Тэрбээр “Хүн хувцасыг өмссөн үедээ нэг талаар түүнээс хамаарч нөгөө талаар ямар нэгэн мэдрэмж, мэдээллийн дамжуулагч болж байдаг. Харин хэн ч өмсөөгүй байхад хувцас энэ бүхнийг илэрхийлж чадах болов уу гэдгийг харуулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг нээж байна” хэмээв.

 

Б.Дөлгөөн нь Монгол-Солонгосын Гранд Арт таван залуу уран бүтээлчийн наадмын тэргүүн шагнал, Японы хувцас загварын 47 дахь орон улсын уралдаан, Hempel Fashion Award Beijing уралдааны финалист, “Vision 2010” Хувцас загварын шоуны Шилдэг дизайнерын шагнал хүртэж байжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин