Монгол хүүхдүүд 75 000 ам.долларын төлөө өрсөлдөнө
2016-02-24

"Extreme Memory Tournament-2016" ой тогтоолтын дэлхийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Сан Диего хотод болно. Дэлхийн шилдэг 24 тамирчин оролцох энэ тэмцээн 75 000 ам.долларын шагналын сантай аж. Тус тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт нэг сарын турш онлайнаар явагдаж дүнгээ гаргасан байна. Урьдчилсан шатанд олон улсын их мастер Э.Пүрэвжав "Numbers" төрөлд шинэ дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 80 цифрийг 18.06 секундэд тогтоон алдаагүй санаж, дээд амжилтын эзэн болсон байна. 

 

Дэлхийн шилдгүүд ухаанаа уралдуулах энэ тэмцээнд манай улсаас 

ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
ОУ-ын Мастер Т.Энхжин
ОУ-ын Мастер З.Цэцэгзул
ОУ-ын Мастер А.Анударь нар оролцоно. 

 

Дашрамд дурдахад өнгөрсөн жил манай 5 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж Т.Энхжин "Images" төрөлд 30 дүрсийг 14 секундэд тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
erthen visa ene teree huutsulduuruu. tsag ni tulahaar visa gargahgui novshirno shuu naad usa elchin chin. ergej ireh batalgaa bhgui bn geed ok.
2016-02-24
Аварга болоорой, хүүхдүүдээ.:
Энэ хүүхдүүдээ эрүүл агаарт бэлтгэлийг нь хийлгэмээр юм. Энэ утаанд арай ч болохгүй байхаа. Энэ тэмцээнд хүүхдүүдээ сайн бэлтгээрэй, Хатанбаатараа амжилт хүсье. Чинээлэг хүмүүс багш Хатанбаатарт туслаарай.
2016-02-24