Бичин жилийн анхны хип хоп тэсрэлт маргааш болно
2016-03-03

 

Сүүлийн үед цахим сүлжээгээр Ёонк гэсэн үгийг хүн бүр хэрэглэж, залуусын дунд тренд болоод байгаа. Үүний хажуугаар бас Ёонк гэсэн нэртэй нэгэн гайхалтай том партиг Юүдэнтэн бүлэг санаачилж, You Media энтертайнментийн залуус зохион байгуулалтан дээр нь ажиллаж дуусчээ. Тэд өнгөрөгч баасан гаригт залуусыг эерэг хандлагатай амьдрахыг уриалж сайн үйлсийн аяныг зохиож, Улаанбаатар хотоо цэвэрлэсэн.

 

Тэгвэл тус тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч, их хотын доргио залуусыг хүлээн авахад бэлэн болжээ. Тоглолт 3 дугаар сарын 4 буюу маргааш 20.00 цагаас ONE EVENT HALL Mongolia-д болно. 

 

Тоглолтонд  Дайн ба Энх, Юүдэнтэн, GEE, Ka, Gennie, TG, METUNE, Mr. Dog's Huluguu, Ratabuzz, Gunbastik, Jiijah, Macho, Onyx Crew, Peace paradise, Dj Chin мөн урилгаар ХАР ТАС, Ice Top хүрэлцэн ирнэ.

Shuud.mn
Сонин хачин