Л.Гансүх нарыг шүүх хурлын тов гарлаа
2016-03-16

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд энэ сарын 23-ны 09.00 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурлын тов гарчээ.

 

Шүүх хурлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 893 дугаар магадлалтай, Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох 2014250001748 дугаартай, 45 хавтас хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

Шинэчлэлийн Засгийн газрын үед Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр түүнд 4.6 жилийн хорих ял оноосон юм. Харин шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад буй. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин