Брюселль хотноо хэт даврагчид халдлага үйлджээ
2016-03-23

Бельгийн нийслэл Брюселль хотноо өчигдөр дараалласан дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдаж, 37 хүн шархтжээ. Дэлбэрэлт “Zaventem” нисэх буудлын зорчигчдын бүртгэлийн хэсэгт болон метроны буудлын ойролцоо болсон байна. Дараалласан дэлбэрэлтийн улмаас нисэх буудлын ажил зогссон аж. Тусгайгийнхан нисэх буудлын ажилчид болон иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Бельгийн прокурор “Энэ бол санаатай алан хядах ажиллагаа” гэж мэдэгджээ. 13 хүний аминд хүрээд буй уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захилсан болохыг тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 

Нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Ойрхи Дорнодоос гаралтай хоёр этгээд үйлдсэн болохыг хяналтын камерийн тусламжтай тогтоожээ.

 

Цагаан ордон уг бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг Бельгийн эрх баригчдаас шаардаж “Терроризмыг нухчин дарах хэрэгтэй” гэсэн аж.

 

Энэ амралтын өдөр Бельгийн цагдаагийнхан Парисын халдлагын гол сэжигтэнг баривчилсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
barigdval shuud alah heregtei muuhai humuusiig
2016-03-23