Оросын “ВТБ” банктай санхүүжилтийн гэрээ байгуулжээ
2016-04-18

 

Монгол Улсын Хөгжлийн Банк, Оросын холбооны улсын “ВТБ” банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулжээ. Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, “Монгол банк”-ны зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Хөгжлийн Банк нь Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулан гадаадын хөрөнгийн зах зээлээс хямд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн ажиллах зорилго тавьжээ. Энэхүү зорилтын хүрээнд 300 сая ам.долларын эх үүсвэрийн хэлэлцээрийг Оросын Холбооны Улсын “ВТБ” банктай энэ сарын 18-ны өдөр үзэглэн баталгаажуулсан байна. Тус банкнаас бүрдүүлсэн эх үүсвэрийг Оросын холбооны Улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч Монгол Улсын аж ахуйн нэгжийн санхүүжилтэд зориулан ашиглах аж.

 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “2014 оны тавдугаар сараас “ВТБ” компанитай хамтарч ажиллаж эхэлсэн. Хамтарч ажилласан 2 жилийн үр дүнд сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон гэрээ, хэлэлцээрийг байгуулж чадлаа.  Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд ОХУ-ын банкны санхүүжилтээр “Роснефт” компанийн нефтийг дотоодын аж ахуй нэгж, компаниуд импортлох боломжтой боллоо. Эхний ээлжинд “Ник” ХХК, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” гэсэн 4 томоохон компани энэхүү гэрээний дагуу нефт импортлох юм. Энэ сонголтыг “ВТБ” компани хийсэн. Цаашид жижиг аж ахуй нэгжийг хамруулах ажлыг үргэлжлүүлнэ. Ингэснээр манай Улсын нефт импортлогчид бүтээгдэхүүн, санхүүжилтээ аваад борлуулсныхаа дараа буцаан төлөх нөхцөлтэйгээр ажиллах болж байна. Оросын талаас бидэнд 7.6 хувийн зээлийн хүүг санал болгосон.Үүнийг бид найдвартай, тогтвортой санхүүжилт гэж үзэж байна ” хэмээв.

 

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Уг худалдааны санхүүжилтийн шугам нь 36 сарын хугацаатай бөгөөд нийт 300 сая ам.доллар хүртэлх хэмжээний дээд хязгаартай ба манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авч болох нөхцөлтэй юм байна. Энэхүү эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлснээр шатахуун импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгож, улмаар сар бүр нефтийн бүтээгдэхүүний төлбөрт зориулан гадагшлах валютын урсгалын хугацааг сунгана. Цаашилбал, санхүүжилт авсан хугацаанд Монгол Улсын валютын албан нөөц нэмэгдэх бөгөөд шатахууны жижиглэнгийн үийн хэлбэлзлийг багасгах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангахад голлон нөлөө үзүүлэх юм” хэмээн ярилаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
odoo ter ni aj ahuin negjuudee daramtaldag neg aj ahuin negjiin zahialgaar ajilladag aj ahuin negjuudiig yalgaj haritsdag ene asuudlaa bolih heregtei. Zah zeeliin zarchmaaraa l yavag de
2016-04-19
Zochin:
Sonin yum. Iim geree uls ni ochij hiigeed baihdaa ch yahav dee. Eersded ni menge egsen yum bailgui dee. tuunees bish ene chini orosuud eersdiinhee baraag l monopolidoj egeh l gesen sanaa bna shu de
2016-04-19
Zochin:
Ene 4 kompaniud chin mongoldoo tolgoi tsohij baigaa mongoliin bayan kompaniudad zeel uguh yamar hereg baina. Ene kompaniud mungunii shaardlagagui kompaniud gej oilgoj baina. Uur chigleliin kompaniudad ugvul yasan ym be?
2016-04-19
Зочин:
Хот, хөдөөгүй хөлхсөн энэ олон, илүүдсэн автомашин, хэрэггүй олон наадам гэж хамаг валютаа шатаагаад, эдийн засагаа тамирдуулаад байна. Өр чинь болохоо байлаа шүү.
2016-04-18
Зочин:
Орос өөрийн шатахууны борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор өгч байгаа юм. Манайх энэ зээлсэн мөнгөөрөө эргээд Оросоос шатахуун худалдаж авах юм. Тэгээд нэмээд бас 7,6 хувийн хүү төлнө.
2016-04-18