3000 гаруй хонийг устгажээ
2016-04-18

Он гарсаар нийт 6 аймаг, 33 суманд хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640 хонь өвчилсний 3006 хонийг устгажээ. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоожээ.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 5 аймаг 17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм.

Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг 03 сарын 13-ний өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374,5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ.

Дараагийн цуврал вакциныг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгуудад нийт 450,0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж. 


Цэцэг өвчний вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж байгаа бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51,2 хувьтай үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
Бибид:
Энэ бүхэн АН-тай холбоотой..Эд засгийн эрхэнд байхад бурхан хүртэл биднээс нүүр буруулж байна. Ган болж ургац алдана.Хүн болон амьтны гоц халдварт өвчнүүд хэрээс хэтэрлээ.20-р зуунд устчихсан кор гэдэг өвчин хүртэл гарч ирээд..Бурхан эднийг таалахгүй байна.
2016-04-19
Зочин:
maliin uvchniig yamar uls albaar taraagaad baigaag yaraltai olj medeh heregtei ene 2 hurshuus l zailahgui
2016-04-18
Зочин:
ЭНэ буруу замаар будаа тээсэн мал эмнэлгийн мал эмнэлгийн дээр хөх тэнгэрээс өөр юм алга болсон уу. Одоо бүр устгалаа гэж мэдээлдэг болоо юу. Хүн төрөлхтөний хамгийн энэрэнгүй алба хамгийн харгис алба болж дээ.
2016-04-18