Обама эмгэнэл илэрхийллээ
2016-04-22

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дуучин, хөгжимчин Ханхүүг нас барсанд харамсч буйгаа илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Британи улсад төрийн айлчлал хийж байгаа юм. Обама твиттертээ “Гайхалтай нэгэн биднийг орхин явлаа” гэж жиргэжээ.

 

Ерөнхийлөгч сэтгүүлчдэд “Би 1984 оноос эхлэн Ханхүүгийн дууг сонсож эхэлсэн. Түүний гаргасан дөрвөн цомог надад бий. Би сэтгэлээр унах эсвэл ядарсан үедээ түүний дууг сонсч, эрч хүчээр цэнэглэгддэг” хэмээн  ярьсан байна.

 

Дуучныг Миннесота мужид байрлах гэрээс нь амиа алдсан байдалтай олсон юм. “Үхлийн шалтгаан тодорхойгүй, цогцосны дэргэдээс хар тамхи, согтууруулах ундаа, тайвшруулах эм, нойрны эм олоогүй” хэмээн дуучны экс эхнэр Софи хэлжээ. Тэд 1994 онд хуримаа хийж, 1997 онд салцгаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин