Хассельхофф сүй тавьжээ
2016-05-03

Жүжигчин, продюссер Дэвид Хассельхофф 62 насандаа сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2010 оноос загвар өмсөгч Хаяли Робертстой болзох болсон юм. Хос ийнхүү таван жилийн дараа сүй тавьцгаажээ. Тэд “HELLO” сэтгүүлээр дамжуулан сүй тавьж буйгаа зарласан байна.

 

Жүжигчин эр, найз бүсгүйн хамтаар тус сэтгүүлийг чимжээ. Тэд 26 насны зөрүүтэй юм. Хассельхофф “Би үнэхээр жаргалтай байна” гэсэн бол Хаяли “Энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүй бол би. Тиймээ, би удаан хугацааны турш хайрласан эртэйгээ гэрлэх гэж байна” гэж ярьжээ. Хос ирэх аравдугаар сард хуримаа хийхээр болжээ.

 

Дэвид Хассельхофф өмнө нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны гэрлэлтээсээ хоёр охинтой билээ. Харин хэвлэлүүд Хаялиг 19 насандаа сүй тавьж байсан хэмээн мэдээлдэг ч тэрбээр энэхүү мэдээллийг өнөөг хүртэл үгүйсгэдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин