100 хувийн саналаар намын дарга болжээ
2016-05-10

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар гишүүд намын шинэ даргаа сонгосон талаар “KCNA” агентлаг мэлээллээ. Удирдагч Ким Чен Ун 100 хувийн саналаар намын дарга болжээ. Тэрбээр “Намаа үнэнч шударгаар удирдах болно. Итгэл хүлээлгэсэн намыхандаа талархаж байна” гэж хэлсэн байна.

 

Ким Чен Ун өнгөрөгч онд Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон юм.

 

36 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг хурлыг дамжуулахаар гадаадын 100 гаруй хэвлэлийн байгууллага Пхеньян хотноо ирээд байна. Харамсалтай нь тус улсын эрх баригчид сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, зураг болон бичлэг хийхийг хориглох болжээ. Мөн өчигдөр Британийн “ВВС” агентлагийн сурвалжлах багийг албадан гаргасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин