Путин, Трамп нар үнсэлцэв
2016-05-16

 

Литвийн нийслэл Вильнюс хотноо байрлах нэгэн зоогийн газрын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Америкийн тэрбумтан Дональд Трамп нарын үнсэлцэж буй зургийг байршуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Зоогийн газрын эзэн Доминкас Кекаукас “Энэ зураг хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа. Өнгөрсөн баасан гаригт энэ зургийг зоогийн газрынхаа өмнө байршуулаад орлого минь хоёр дахин өссөн” гэсэн байна.  Тэрбээр мөн “Би улс төрийн зорилготой энэ зургийг хадаагүй. Та бүхэн энэхүү зургийг уран сайхны өнцгөөс хараарай” гэж хэлжээ.

 

Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болбол Путинтэй нөхөрлөж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах болно хэмээн амлаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин