Хог хаягдлаар урласан бүтээлүүд
2016-05-27

 

“Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд II" төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор төвийнхөн Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын дэмжлэгээр хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг төсөл хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэднийг амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм байна.

 

Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн Цэнгэг Усний нөөц, байгаль хамгаалах төвд нээгдээд буй аж.  Тус төсөлд хамрагдсан сурагчид хаягдал материал буюу шил, лааз, хуванцар сав, сонин, сэтгүүл, цаас, даавууны өөдөс, модны холтос, хуш модны боргоцой, самрын яс зэргийг ашиглан бэлэг дурсгалын зүйл, цүнх, жааз, толины хүрээ буйдан, зөөлөн сандал зэрэг амьдрал ахуйд хэрэгтэй бүтээл урлажээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
ene ih goy buteeluud bna nadaa mahs ih taalagdlaa
2024-03-27