“Lovers”-ын Д.Гэрэлмаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” болов
2016-06-06

Монголын Үндэсний кино урлагийн академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам энэ сарын 4-нд “Их тэнгэр” цогцолборт болж, 2015 оны кино урлагийн шилдгүүд тодорлоо.  Энэ жилийн наадамд нийтдээ 19 уран сайхны кино, 3 баримтат болон богино хэмжээний 5 кино өрсөлдсөнөөс “Содура” уран сайхны кино шилдэг бүтээлээр шалгарав.

 

 

Энэхүү наадамд "Үргээлэг-2”, (10 номинацид) “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ” (15 номинацид), "Ахлах сургууль", "Босуул", "Замбуулан дуусах болоогүй", “Зангараг”, "Зургаа дахь хүсэл", “Lovers” (5 номинацид), "Муу нүүрт", "Нэг өдрийн дайсан", “Өнөр бүл өнөө үед”, “Өртөө, “Содура” (15 номинацид), "Тайга", "Тоглож болохгүй нас" (6 номинацид), "Төмөр нар", "Тэр жилийн тэр өдөр", “Элэг нэгтэн”, "Эр хүн болгож өгөөч" гэсэн нийт 19 бүрэн хэмжээний кино өрсөлдсөн. Үүнээс “UBS” телевизийн бүтээл “Содура” уран сайхны кино тэргүүн дээд шагналыг хүртэв.

 

 

Харин энэ жилийн наадмын “Шилдэг найруулагч” номинацид:

    У.Уранчимэг -  “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

    Ж.Сэнгэдорж -  “Босуул”, “Lovers” уран сайхны киногоор

    Ш.Доржсүрэн – “Элэг нэгтэн” уран сайхны киногоор

    С.Баттулга – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

    Б.Жаргалсайхан – “Содура” уран сайхны киногоор

    Ө.Алтансэрээ – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

    Г.Эрдэнэбилэг – “Үргээлэг II” уран сайхны киногоор

    Б.Тулгаа – “6 дахь хүсэл” уран сайхны киногоор

    Э.Оргил – “Муу нүүрт” уран сайхны киногоор

    А.Батбаатар “Зангараг” уран сайхны киногоор  тус тус өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Үүнээс “Lovers” уран сайхны киногоороо найруулагч Ж.Сэнгэдорж шилдгээр шалгарлаа.

 

 

 “Шилдэг зураглаач” номинацид:

Д.Ангараг - “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

Г.Цэдэнчимэд – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

Б.Баатар – “Үргээлэг II” уран сайхны киногоор

Э. Нэргүй – “Lovers” уран сайхны киногоор

Д.Цэрэнчимэд – “Содура” уран сайхны киногоор

Б.Тулгаа – “6 дах хүсэл” уран сайхны киногоор

А.Энхгэрэл – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

О.Энхбаяр – “Тайга” уран сайхны киногоор

Г.Ариунболд, Г.Нямдорж – “Муу нүүрт” уран сайхны киногоор

Б.Баатар – “Зангараг уран сайхны киногоор тус тус нэр дэвшжээ. Үүнээс “Lovers” уран сайхны киноны ерөнхий зураглаач Э.Нэргүй “Шилдэг зураглаач” шагналыг хүртлээ.

 

 

 

“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид:

    Д.Баттөмөр – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны Гармаагийн дүрээр

    П.Цэрэндагва, Б.Шинэбаяр – “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны гол дүрээр

    Н.Төмөрбат – “Тайга” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Нямдаваа – “Тоглож болохгүй нас” уран сайхны киноны гол дүрээр

    Ж.Баясгалан – “Үргээлэг II” уран сайхны киноны гол дүрээр

    О.Амгаланбаатар – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

    А.Баттүшиг – “Босуул” уран сайхны киноны гол дүрээр

    П.Баттөр – “Зангараг” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр тус тус нэр дэвшжээ. Үүнээс МУАЖ П.Цэрэндагва “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд бүтээсэн гол дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр” болов.

 

 

 “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид:

    Д.Гэрэлмаа – “Lovers” уран сайхны киноны гол дүрээр

    О.Долгор – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр

    Ч.Очгэрэл – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Уянга – “6 дахь хүсэл” уран сайхны киноны гол дүрээр

    М.Тэргэл – “Элэг нэгтэн” уран сайхны киноны гол дүрээр

    Б.Батсумъяа – “Тэр  жилийн тэр өдөр” уран сайхны кино гол дүрээр тус тус нэр дэвшсэн байна. Үүнээс “Lovers” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Д.Гэрэлмаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” болов.

 

Наадмын зохион байгуулагчид энэ жилээс шинээр академич Х.Дамдины нэрэмжит шагналыг бий болгож байгаа ажээ. Тус шагналыг "Атганд үлдсэн эрдэнэ" киноны зохиолч найруулагч У.Уранчимэгт гардууллаа. Тэрбээр "Ийм мундаг сод хүний нэрэмжит шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Нэрэмжит шагналд маш их ач холбогдол өгдөг. Доржсамбуу найруулагчийн нэрэмжит шагналыг би хоёр удаа хүртэж байсан. Ийм шагнал миний сэтгэл зүрхэнд ойрхон байдаг. Гайхалтай хүний шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Ахдаж байгаа юм биш байгаа гэж эмээж байна. Маш их баярлалаа" хэмээв.

 

Кино урлагийн академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Ийнхүү 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Amjilt:
Yalagdaj suraagui buduuleg amitdiin vgiig bvv too. Gerelmaa amjilt
2016-06-07
zochin:
Eznee oloogui chagnal hend heregtei yum be?
2016-06-06