Хэт даврагчдын твиттерийг хакерджээ
2016-06-08

Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг хакерын “Anonymous” бүлэглэл амласан ёсоороо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын твиттер хаягийг хакердсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хакерууд тус бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсийн твиттер хаягийг хакердахаас гадна дотоод сүлжээгээр нь дамжуулан олон мянган нууц мэдээллийг ил болгожээ.

 

Дээрх хаягийн эзэд твиттертээ бэлгийн боолчлолд байсан охид, бүсгүйчүүдийн зургийг хадгалж байсан аж. Хакерууд уг зургуудыг твиттерийн нүүр хуудас дээр нь ил гаргаж, “Эдгээр хүн араатнууд исламын шашны ёс журмыг зөрчиж байна” гэж жиргэжээ. Тэд ганцхан цагийн дотор 100 гаруй хэт даврагчийн хаягийг хакердаж, олон мянган хохирогч бүсгүйчүүдийн зургийг ил болгож, уг асуудал дээр НҮБ-ыг анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

 

“Anonymous” бүлэглэлээс өшөөгөө авахаа хэт даврагчид мэдэгдсэнээс гадна удахгүй эхлэх “Евро 2016” тэмцээний үеэр халдлага үйлдэхээ сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин