Трампийг хөнөөхийг завджээ
2016-06-21

 

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдах намыг тэргүүлэх тэрбумтан Дональд Трамп өчигдөр Лас Вегас хотын “Treasure Island  зочид” буудалд дэмжигчидтэйгээ уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнтэй уулзахаар 1600 орчим хүн иржээ.

 

Трамп цагаачдын талаар ярьж байхад нэг залуу түүн рүү халдахыг санаархсан байна. Залуу “Муу урвагч, зайл” хэмээн хашгирчээ. Тэрбээр нэр дэвшигч рүү гүйх үед хамгаалагчид барьж авсан аж.

 

Залуугийн халааснаас цаасны хутга болон Трампийн гэрэл зургийг олсон байна. Тэрбээр цагдаа нар өгсөн мэдүүлгийнхээ үеэр “Трамп үхэх ёстой” гэж хэлжээ.

 

Залууг баригдах үед тэрбумтан эрийг дэмжигчид түүн рүү ус цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Баригдсан залуу 19 настай бөгөөд Майкл Стивен Станфорд гэдэг байна.

 

Түүнийг ямар нэгэн зэвсэгт бүлэглэл болон шашны бүлгэмтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин