МАН-ынхаан хэлсэндээ хүрээрэй
2016-07-04

 

Шинэ УИХ анхны чуулганаа хийж, Ерөнхий сайдаа томилсны дараа л Засгийн газар байгуулах яриа өрнөх учиртай. Гэвч МАН-ынхан аль хэдийнэ хэн хаана очихоо яриад эхэлчихсэн сурагтай. Эргэн сануулвал, МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар” байгуулж ажиллах, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулна гэсэн заалтыг тусгасан. Мөн үндсэн чиг үүргийн таван яамнаас бусад яамыг давхар дээлгүй буюу УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сонгоно. Өөрөөр хэлбэл, сайд нар дан дээлтэй байхаас гадна, яг тухайн салбарынхаа мэргэжилтэн нь байх ёстой гэдгийг онцолсон билээ. Тэгвэл МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулчихлаа. Ингэснээр ямар нэг улс төрийн нам хүчинтэй эвсэхгүй дангаараа Засгийн газар бүрдүүлж ажиллах эрхзүйн орчин бүрдээд байгаа юм. 


 
Тиймдээ ч Засгийн газраа эмхлэн байгуулах, хэн хэнийг сайдаар томилох вэ гэдгээ яриад эхэлчихсэн хэрэг л дээ. Ерөнхийлөгч ч ирэх сарын 1 гэхэд УИХ, Засгийн газар бүрдэх ёстой гэдгийг хатуу мэдэгдсэн. Хамгийн эхний асуудал бол ялсан намын дарга Ерөнхий сайд болдог гэх дүрмээрээ М.Энхболд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болох нь тодорхой байгаа юм. Тэгвэл М.Энхболдын мэргэжлийн Засгийн газар 11 яамтай байхаас гадна сайд нарын марафон ч аль хэдийнэ эхэлчихсэн.


 
Учир мэдэх хүмүүс МАН энэ удаагийн сонгуулиар залуусаа дэвшүүлж, лидерүүдээ үлдээсэн нь тэднийг Засгийн газарт ажиллуулна гэсэн таамагтай нийцэж байх шиг. Мөрийн хөтөлбөрт нь тусгаснаас харахад, Хууль зүйн яам, БОНХЯ, Сангийн яам, Гадаад хэргийн яам гэсэн дөрвөн яам “давхар дээл”-тэй сайдтай байх бололтой. Харин Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох нь хамгийн боломжтой хувилбар хэмээн үзэж байгаа гэсэн. Түүнчлэн БСШУЯ-ны хувьд Ё.Отгонбаяр гэсэн таамаг байгаа бөгөөд Т.Ганди, Ж.Сауле, В.Удвал нар Засгийн газарт орж ирэх магадлал ч өндөр байгаа.


 
Харин ЭМС-ын сайдаар Д.Очирбат, Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай, дэд сайд асан Ж.Цолмон гэх мэтчилэн таамаг гарчихаж. Үүнээс гадна яамдын тоог цөөлж, төрийн албыг цомхон болгох тухай яриа ч гараад байгаа билээ. Магадгүй яам нь цөөхөн болохоор сайд нар давхар дээлтэй болчих юм биш биз гэсэн хардлага ч одоо явж байна. Засгийн газрын 2014 оны шинэчлэгдсэн бүтцээр 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар болсон. Гэхдээ 16 сайдтай байх бөгөөд үүнээс хоёр нь Шадар сайд, нэг нь Ерөнхий сайд хэвээр байхаар тусгагдсан.


 
Тэгвэл үүнийг өөрчлөх эрх МАН-д бий. Мэдээж УИХ-д сонгогдсон шинэ залуусыг юу юугүй сайд дарга болгохгүй нь ойлгомжтой биз. Тэгэхээр “хуучин бууны хугархай”-нуудад сайд даргын сэтэр буух нь дамжиггүй. За тэгээд, ямар ч таамаг өрнөж байсан МАН-ынхан одоо хэлсэн амандаа хүрч мэргэжлийн Засгийн газраа байгуулах ёстой. Тэгэхгүй бол парламентаар нь дүүрэн “бор халзан хонь”-нууд байгаа шүү дээ. УИХ-д сонгогдож, түр үнэмлэхээ гардаад буй МАН-ын гишүүдийн 39 нь “шинэков”-ууд. Тэд одоохондоо Төрийн ордондоо төөрч байгаа учраас энэ дөрвөн жилд суралцаад л дуусна.


 
Тал хувь нь хууль баталж, улсыг удирдах учраас Засгийн газраа л олигтой байгуулахгүй бол хэцүүдэх биз. Тэгээд ч төв талбайд давхар дээл өмсч, эсэргүүцэл илэрхийлэн жүжиг тоглож явсан тэд ямар нүүрээрээ УИХ-аас сайд дарга томилох билээ. Эр хүн хэлсэндээ гэдэгчлэн мэргэжлийн болгохын тулд мөнгөнөөс татгалзахаас өөр аргагүй л болох нь дээ. Тэр тусмаа МАН-ынхан дэд сайдаас татгалзахгүй бол өнгөрсөн дөрвөн жилийнх нь тэмцэл үнэ цэнэгүй болж хувирна шүү дээ. Тиймээс эр хүн шиг хэлсэн ярьсандаа л байгаарай, МАН-ынхаан. 

 

mminfo.mn

Э.Энхцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нарыг төрийн толгойд гаргаж болохгүй. Тэгээд дуусаа шүү дээ. Эргүү дагз нар
2016-07-05
Зочин:
bitgii gorid,,,, bid bar ehleed uursduu idnee. daraa namaa mungujuulne,,,, tegeed hamaatan sadan, naiz nuhuduu bayajuulna, hamgiin suuld um uldvel ard tumnee bodnooo ,,,tevcheed huleej bai,,,,
2016-07-04
Зочин:
Хөтөлийн цемент шохой ХК дампуурлын ирмэгт иржээ. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн салбарт эрдэс баяогийн салбар ордог . Харин Эрдэс баялаг гэдэгт цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох шохой , гөлтгөнө зэрэг ордог . Энэ нь брилга, замын бүтээн байгуулалтын гол түүхий эд цементийн үйлдвэрлэл нь төрийн хараа хяналтаас ангид байж болохгүй гэдгийг тодотгож байдаг бөгөөд ерөөс цемент бол стратегийн бараа , үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэтэл нөгөө л сахал хочит Д. Эрдэнэбилэг шуналдаа хөтлөгдөж өөрийн хамсаатнуудтайгаа нийлж хувьчилж авснаар өнөөдөр үйл ажиллагаа нь сураг алдарсаар үндэсний нэгэн үйлдвэрлэл дампуурлаа тун удахгүй зарлах нь тодорхой болоод байна. Эрдэнэт үйлдвэрийг гартаа оруулаад байгаа Эрдэнэбилэг гэгчийн түүх зах зухаасаа ийм болой
2016-07-04
Зочин:
Эхний түүх буюу БАНК ЗАЛГИГЧ Д. Эрдэнэбилэг Улаанбаатар банк Анх “Улаанбаатар банк ”-ыг байгуулагдахдаа нийслэлийн 100 ийн хөрөнгө оруулалттай байснаа удалгүй 75 нь нийслэлд , 25ийг сахал хэмээх Д. Эрдэнэбилэгт буюу Т. Бадамжунай эзэмшдэг болж хууль бусаар хувьчилж тун удалгүй 80 ийг сахал Д. Эрдэнэбилэг эзэмшиж эхэлсэн. Энэ тухай олон нийтэд мэдээлэл тухайн үедээ нийтэд ил болж байсан ч хэзээ, ямар аргаар, хэрхэн ингэж илбэдсэн нь өнөөг хүртэл нууц хэвээр байдаг бөгөөд хэн ч энэ талаар сөхөх сонирхолгүй байдаг нь хачирхалтай хэвээр байсаар байна. Тухайн үед МАХН “Хадгаламжийн банк ” “Худалдаа хөгжилийн банк ”нд нэлээд найдлага тавьж байсан боловч хоёул хувьчлагдаж нэгнээс нь бүр 10 тэрбум төгрөг дутсан хэргээр эрүү үүсч , намын залуу халаа холбогдсоноор МАХН –ын найдвар талаар болсон гэдэг . Хамгийн сүүлд Д.Эрдэнэбилэг нь хүргэн ах Бадамжунайн ачаар хотын А зэрэглэлийн бүс буюу Баянгол зочид буудлын эсрэг талд , Гурван гал худалдааны төвийн урд талбайд “Улаанбаатар хотын банк ” 26
2016-07-04
Зочин:
Дахиад л “муу мэдээ ”түүх буюу Сахал Д. Эрдэнэбилэг Дархан төмөрлөг , Хөтөл цемент үйлдвэрийг хувьчилж авсан дариудаа дампууруулсан эмгэнэлт түүхүүд . Монголыг тэжээгчидийн нэг гэж болох томоохон үйлдвэрийн нэг тодорхой хэлбэл эдийн засгийн хувьд нэлээд ач холбогдолтой үйлдвэр гэгдэж байсан Дархан төмөрлөгийн үйлдвэрийг хэсэг нөхдүүд чив чимээгүйхэн хувьчилчихсан түүхийг энд сөхье. 2014 оны 4 сарын 16 ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж , үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн улмаар яаралтай хурал зарлажээ. Хурлаар тус үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн 7 захиралыг газар дээр нь халах шийдвэр гаргаж , үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж , ажиллагсадын 40 хувийг цомхотгосон байна. Тухайн үед “Дарханы төмөрлөгийнг үйлдвэр ” ТӨХК ийг 30 жилийн хугацаатайгаар энэ засгийн үед гаргасан ч эх сурвалжийн мэдээллэж байгаагаар ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ТӨХК ийг УИХ гишзүүн , ҮЙлдвэр хөдөө аж ахуйн Сайд Х. Баттулга болоод ХХБ –ны эзэн Д. Эрдэнэбилэ
2016-07-04
Зочин:
Дахиад л “муу мэдээ ”түүх буюу Сахал Д. Эрдэнэбилэг Дархан төмөрлөг , Хөтөл цемент үйлдвэрийг хувьчилж авсан дариудаа дампууруулсан эмгэнэлт түүхүүд . Монголыг тэжээгчидийн нэг гэж болох томоохон үйлдвэрийн нэг тодорхой хэлбэл эдийн засгийн хувьд нэлээд ач холбогдолтой үйлдвэр гэгдэж байсан Дархан төмөрлөгийн үйлдвэрийг хэсэг нөхдүүд чив чимээгүйхэн хувьчилчихсан түүхийг энд сөхье. 2014 оны 4 сарын 16 ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж , үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн улмаар яаралтай хурал зарлажээ. Хурлаар тус үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн 7 захиралыг газар дээр нь халах шийдвэр гаргаж , үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж , ажиллагсадын 40 хувийг цомхотгосон байна. Тухайн үед “Дарханы төмөрлөгийнг үйлдвэр ” ТӨХК ийг 30 жилийн хугацаатайгаар энэ засгийн үед гаргасан ч эх сурвалжийн мэдээллэж байгаагаар ‘Дарханы төмөрлөгийн үйлдвэр’ ТӨХК ийг УИХ гишзүүн , ҮЙлдвэр хөдөө аж ахуйн Сайд Х. Баттулга болоод ХХБ –ны эзэн Д. Эрдэнэбилэ
2016-07-04
Зочин:
МАН хэзээ ч чадахгүй сонгуулийн сурталчилгаа юу юм бэ зүгээр л хэнд ч хэрэггүй зар сурталчилгаа шүү дээ Жаргуулна гэж байсан бол үгээ өөрчлөөд цэнгүүлнэ гээд л тархи угаана Монголчууд гэж үнэн тэмбүү тархины тураалдаа идэгдсэн мөхөж байгаа хүмүүс юмаа Зика вирус шиг МАНАН вирусдээ идэгдээд 4 жил тутам 2 тийшээ савлаад зомби царайлаад л Би иргэншлээсээ татгалзаж байна намайг хас
2016-07-04
Зочин:
З.Энхболд Баттулга нартай л тооцоо хий дээ
2016-07-04
иргэн:
Өөр сонголт байгаагүй гэдэг чинь Ман сонгогдоно гэсэн үг биш үү
2016-07-04
утёх:
мэргэжлийн гээд Ж.Цолмонг томиллолтой биш дээ хүмүүсийн элэг доог , МАН -ын нэрийг хугална.
2016-07-04
Зочин:
ЦОЛМОН , ГАНДИ , ЖУНАЙ, ХҮРЭЛСҮХ БОЛИООО
2016-07-04
ZOCHIN:
ЦОМХОН, МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БАЙЖ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨ ХЭМНЭН, УЛС ОРНОО ӨРНӨӨС, ХЯМРАЛААС ГАРГАНА ГЭСЭН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙЛГҮЙ ХАРЖ Л БАЙЯ.
2016-07-04
japanaas:
MAN zaluuchuudaa jaahan booodroi
2016-07-04
Lhkagva:
Zaluu chadaltai humuusee gargah heregtei ard tumen huleej bgaa badamjunai otgon bayar uu ve uu boloh geed bna ehnii udruus ard itgel setgel iig hug darav
2016-07-04
Зочин:
МАН иргэд сонгогчдод монгол улсыг эдийн засгийг хямралаас гаргана, өрнөөс гаргана, долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангаруулна гэж амлалт өгсөн. Амласанаа биелүүлээрэй
2016-07-04
зочин:
Мэргэжлийн багаар сайд дарга нараа томилвол үнэхээр ард түмэнд таалагдана шүү жнь НХХЯ Ганди,Сангийн сайдаар Улаан гол нь ХЗСайдаар Ц.Нямдрж ,ЭМСайдаар мэргэжлийн хүн бүр чухал шүү МАН-хан алдах эрх байхгүйг маш анхааралтай хандаарай амжилт хүсье
2016-07-04
утёх:
мэргэжлийн гээд Ж.Цолмонг томиллолтой биш дээ хүмүүсийн элэг доог , МАН -ын нэрийг хугална.
ИРГЭН:
Доорхи хүмүүстэй санал нэг байна хянадаг танадаг байгууллагуудаа цөөлөх юм хийх бүхий л боломжоор нь хангах хийх ажил багатай төрийн нэр барьж шалгаж хянаж хахуул авдаг албан тушаалуудыг багасгах ер нь л ард түмнээ бодвол очков авна гэхээс албан тушаалаа булаацалдаж талцвал дүн тодорхой шүү төрийн жолоог чангахан атгаж ард түмэндээ ивээлээ өгөөрэй гарах гэж гуйж байснаа гарсан хойноо ардаа мартдагаа л боличих та бүгд
2016-07-04
Зочин:
Harin thhh. mongolchuud unen duff yumaaa. iim songol hiij bh ch gejdeee
2016-07-04
бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.
2016-07-04
Зочин:
Хуучин гаруудаа танил тал ах дүүгээ дахин тавьж нэрээ баасдахгүй өөрөөр шинэлэг ажиллах хэрэгтэй.Төрөө цомхон болгоо хэрэгт хэрэггүй албаа хавсруулж хийлгэж орон тоо цөөлөх ямар нийгмийн хөгжилд ямар эринд яваа билээ хуучинсаг зүйлүүдээсээ салаа Энхболдоо шинэ гарагсадаа нэг хүн хэдэн ч хүний ажил хийхээр харилцаа холбоо компьютэр хөгжсөн хийж болхыг СЕХ-роо харууллаашдээ ард түмнээ ажилтай болгож хийж чаддаг чаддаггүйг нь зааглаж тэжээвэрүүдээс салах хэрэгтэй хэрэгт хэрэггүй ноос үсэнд өгдөг мөнгө энэ тэр их юм байна шүү
2016-07-04
Me:
D.Ganhuyagin bichsentei sanal neg bna. Halamjiin amlaltuud sanal avah bas neg shaltgaan bolson bj boloh ch etssiin ur dagavar mash hortoi shu. Za tegeed Ardiin Nam saindaa yallagui ard tumend uur songolt bgaagui. 4 jiliin daraa AN shig bolohgui gevel amalsandaa hureerei. AN ch bas ch gej yum hiisen yum shu.
2016-07-04
иргэн:
Өөр сонголт байгаагүй гэдэг чинь Ман сонгогдоно гэсэн үг биш үү
Д.Ганхуяг 99116570:
МАН-д санал авчирсан гол амлалтын нэг бол 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын татварыг 1 болгох. Үүнийг МАН юуны түрүүнд хийчихвэл төсвөөс алдаад байх зүйл бага боловч маш олон бизнесменүүдийн талархлыг хүлээж, дараагийн сонгуульд ялах баөталгаагаа бий болгоно гэсэн үг. Хоёр дахь гол амлалт бол Төрийн аппаратыг цомхотгон шуурхай, хүнд сурталгүй цомхон болгох, ингэснээр төсвийн зардлыг хэмнэх. Энэ зорилтыг АН тавиад биелүүлээгүй. МАН биелүүлэх юм бол том очкоов авна. Ингэж чадвал МАН төрийн албан тушаал худалдсан гэх хардалтаас ч эвтэйхэн мултарна. МАН-ийн нийгмийн халамжийн амлалтууд сайн зүйл биш. Ер нь хүн өөрийгээ л тэжээх үүрэгтэйг манай их эс, дээд эсүүд сургасныг мартаж болохгүй. Халамж үзүүлээд байвал нэг мэдэхэд л хөгжлийн бэрхшээлтэй орон болж хувирна шүү. Бид үр хүүхдээ ихэд хатуужил, тэсвэртэй, хөдөлмөрч болгон хүмүүжүүлэх нь чухал. Манай үр хүүхдүүд 18 наснаас бүүшр эрт эрийн цээнд хүрэх ёстой. Бидний өндөр өвгөд, эгэлгүй эмгэд ингэж сургасныг хэрэгжүүлэх
2016-07-04
Зочин:
Novsh novsh novsh gej...hairan 4 jil...iim songolt hiih gej...hunii nas boginohon sh te
2016-07-04
Зочин:
З.Энхболд Баттулга нартай л тооцоо хий дээ
Зочин:
Harin thhh. mongolchuud unen duff yumaaa. iim songol hiij bh ch gejdeee