Будааны шүүсээр үсээ ургуулах арга
2016-07-08

Америкийн “www.blackhairclub.com” сайт будааны шүүсийн тусламжтай үсээ урт ургаалах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй үсээ хэрхэн ургуулсан нууцаасаа хуваалцжээ. Тэрбээр өглөө бүр будааны шүүсээр үсээ угаадаг гэнэ. Эмэгтэй сүүлийн 15 жил будааны шүүсээр үсээ арчилжээ.

 

Алхам №2

 

 

Жигнэсэн будаан дээр буцалсан халуун ус хийгээд сайтар хутга. Дараа нь үсээ угаах эсвэл үзүүрийг нь шүүсэндээ дүр. Үргэлжлэх хугацаа 10 минут: Та энэхүү аргыг 14 хоног туршсан байхад таны үс гайхалтай хурдан ургана.

 

Алхам №3

 

 

Мөн будаа угаасан усыг асгахгүйгээр үсээ угааж болно.

 

Алхам №4

 

 

Будааны шүүсээр үсээ сайтар норгоож, 5-10 минутын дараа шампунь хэрэглэж, үсээ сайтар угаах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Будааны шүүсийг шилэн аяганд хийгээд хөргөгчиндөө хонуул. Дараа нь шүүсээ шүрчигч саванд хийгээд үс рүүгээ жигд цацахад үсний долгион арилдаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ану:
Энэ тгд яаг үнэн үү туршиж үзсэн хүн бнауу
2016-07-15