Хязаалан мордлоо
2016-07-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам эхэллээ. Наадмын хөтөлбөрийн дагуу энэ өдрийн 08.00 цагт хязаалан насны морины уралдаан эхлэх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгааан  хойшлоод байв. Одоогийн байдлаар Хүй долоо худагт бороо намдаж, хурдан хязаалангууд гарааны зурхай руу гарч эхэллээ.

 

Хязаалан насны морины уралдаанд шандас сорихоор 394 үрээ бүртгүүлсэн байна. Үүнээс   20 гаруй үрээ наадмын морины комиссын шүдэлгээнд тэнцээгүй гэдэг шалтгаанаар комиссын хашаанд үлдээд байна.

 

Өнөөдрийн уралдааны нэг нойморт Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан "Шунхлай" группын дэд захирал П.Батсайханы хурдан хээр үрээ бүртгүүлсэн байна. Энэ үрээ өнгөрсөн жилийн Өндөр Гэгээний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд аман хүзүүдэж байсан.

 

Харин хоёр нойморт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Д.Батхүүгийн хээр үрээ бүртгүүлжээ. Түүнчлэн Тод Манлай уяач Д.Даваахүүгийн хээр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Г.Мягмарсайханы зээрд халзан үрээ зэрэг хурдан буян гарааны зурхай руу гарч байна.

 

Эргэн сануулахад өнгөрсөн жил 261 хязаалан шандас сорьсон.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин