Турк цэргүүд амиа алджээ
2016-07-28

Туркийн хойд хэсэгт хоёр цэрэг халдлагад өртөж амиа алдсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Цэргүүдийн сууж явсан автомашиныг дэлбэлсэн байна. “Хурдны зам дээр алсын удирдлагатай тэсрэх бөмбөг байршуулж, машин ирэх үеэр дэлбэлсэн” хэмээн Туркийн албаны эх сурвалж өгүүлжээ.

 

Уг халдлагыг Курдын ажилчны намын дэмжигчид үйлдсэн гэнэ. Тус намаас “Туркчууд агаарын цохилтоо зогсоохгүй бол халдлага үйлдсээр байх болно” гэж мэдэгдсэн байна. 

 

Туркийн тусгай хүчин курдуудад агаараас цохилт өгсөөр байгаа юм. Хоёр тал өнгөрсөн оны долоодугаар сард харилцан гал зогсоохоор тохиролцсон боловч уг хэлэлцээр хэдхэн өдрийн дараа хүчингүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин