Монголын эрэгтэй жүдочдын өрсөлдөгчид тодорхой болов
2016-08-06

60 кг-ын жинд Ц.Цогтбаатар “А” хэсэгт эхний тойрогт Ж. Гватемалын Х.Рамостой учраа таарсан бөгөөд давбал Финландын Ж.Рейнваллтай барилдана. Хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ким Вон Жин, эсвэл Италийн Э.Манцитай хүч үзэхээр байна.

 

66 кг-ын жингийн “С” хэсэгт Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, улмаар Саудын Аравийн С.Хамадтай барилдах ажээ. Дараа нь Суринамын И.Копински, Алжирийн Жоурдани нарын хэн давсантай өрсөлдөх юм байна. Хэсгийн аваргын төлөө Азербайжан, Итали, Германы жүдочдын аль нэгтэй хүч үзнэ.

 

73 кг-ын жинд Г.Одбаяр “Д” хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн ба дараагийн тойрогт Египетийн М.Мохиелдинтэй өрсөлдөнө. Улмаар АНУ-ын Н.Делпополотой хүч үзэх төлөвтэй. Давбал хэсгийн аваргын төлөө барилдана.

 

81 кг-ын жинд О.Ууганбаатар мөн “Д” хэсэгт хуваарилагджээ. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр Египетийн М.Абделаал анхны барилдаанаа хийнэ. Тэгээд хожвол ОХУ-ын Х.Халмурзаевтай барилдах нь бараг тодорхой. Түүнийг барсан тохиолдолд хэсэгтээ тэргүүлж чадах биз ээ.

 

90 кг-ын жингийн “Д” хэсэгт Л.Отгонбаатар эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Нидерландын Д.Ван Т Энтэй хүч үзэх ажээ. Түүнийг давбал Украины К.Нхабали юм уу, Кубын Х.Гонзалестай барилдана.  

 

100 кг-ын жинд хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “А” хэсгийн хоёрдугаар тойрогт Кубын Х.Арментеростой учраа таарчээ. Кубын бөхийг хаявал Сейшелийн арал, Египетийн жүдочийн аль нэгтэй барилдах аж. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Т.Хайбулаев, Азербайжаны Э.Гасимов нарын давсантай нь хүч үзэх биз ээ.

 

+100 кг-ын жингий “А” хэсэгт Б.Тэмүүлэн эхний тойрогтоо Алжирын М.Тайебыг хожих юм бол Францын Р.Тинертэй учраа таарна. Францын бөхийг ялсан тохиолдолд ОХУ-ын Р.Саидов, Бразилийн Р.Силва нарын нэгэнтэй хэсгийн аваргын төлөө барилдахаар байна.      

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tuvshinbayar Temuulen 2iin heseg hund heseg taarchee. Hun zail gdg chi hen gdg hytad gokog ve. Svvliin ued ovormongol golognvvd ih setgegdel bichdeg bolj. Zavsriin iim hulgaichuudiig zailuulaasai.
2016-08-06
Зочин:
Manaixan bvgd l mash sul ursuldugchidtei uchiraa taarach , aztai bna endees garaxgui Bol zvgeer l zail gey Dee , uur yu gexeb
2016-08-06