Оскар Писториус эмнэлэгт хүргэгджээ
2016-08-08

Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториус найз бүсгүйгээ хөнөөсөн хэмээн буруутгаж, шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Тэрбээр хоригдож буй бөгөөд өчигдөр биеийн байдал нь эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг тамирчны ах твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлжээ.  Тамирчны бугуйг гэмтэл хүндэрчээ. Тэрбээр өмнө тэмцээнд орж байхдаа бугуйгаа гэмтээж байсан юм.

 

Оскар Писториусын хоригдож буй шоронгийн хэвлэлийн төлөөлөгч Сингабако Нумало “Тамирчны биеийн байдал муудсан учир эмнэлэгт хандсан. Тун удахгүй эмнэлэгээс гарах болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин