Хиймэл дагуул бүтээж, өрсөлдлөө
2016-09-22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "Кансат-2016" олон улсын тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнээр Монгол залуус гадаадын багуудтай “Кансат” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж өрсөлдөв.

 

Гэрэл зургийгMPA.mn

 

“Монголын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хиймэл дагуул-Бидний гараар” сэдэвт “Кансат” тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Уг уралдаан нь өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол өнөө жил хүрээгээ тэлэн Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцсоноор онцлог байв. Манай улсаас МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнууд оролцож, сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвар, авхаалж самбаагаа сорив.

 

“Кансат” (can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай) буюу лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдөө зохион бүтээж, түүнийгээ хөөргөдөг.  Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг агуулсан байдаг.

 

Иймд сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан, сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладгаараа ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

 

Сонирхуулахад 2012 оны долдугаар сард Испани улсад зохион байгуулагдсан олон улсын “Кансат” тэмцээнд МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг анх удаа оролцож, алт, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hhjj
2016-09-25
uhsenuih ni zuv:
DANDAA MUUHAI IDEECHIN UUGAACHIN DARGANTSARUUDIIN TUHAI L UNSHIJ BGAAD IIM MEDEELEL SONSHOD UNHEER SAIHAN YUM .GEHDEE DARGA NAR TA NART ZORIULAGDAH TUSUV HURUNGII NI IDCHINE DEE KKK
2016-09-23
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-22