Орон сууц нурж, 20 гаруй хүн нас барлаа
2016-10-11

 

Хятадын зүүн этгээдийн Жежан мужийн Вензоу хотод Вэньчжоу хотод гадаадын цагаачид олноороо амьдардаг хорооллын дөрвөн орон сууц нурсны улмаас 20 хүн нас баржээ.

 

Хамгийн сүүлд авсан мэдээллээр зургаан хүнийг аварсан ч, ор сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна.

 

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр аврагчид байшингийн нуранги дороос иргэдийг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэн гэрчийн ярьснаар нурсан орон сууцны нэг өрөөнд 2-3 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь гадны улс орноос хөдөлмөр эрхлэхээр тус улсад цагаачилж ирсэн эрчүүд байжээ.

 

Байшин нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Хятадад сүүлийн жилүүдэд орон сууц нурсан ослууд нэг бус удаа гарч байгаа юм.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
n:
ХЯТАД БАРИЛГАЧИДЫН МОНГОЛД БАРИАД БАЙГАА БАРИЛГЫН ЧАНАР ЯМАР ВЭ
2016-10-21