ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэл сонгогдлоо
2016-10-17

 

Т.ДАЛАЙ

ШУА-ын ээлжит их чуулган энэ сарын 13-ны өдөр болж, ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгууллаа. Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 2002 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ониго
2016-10-18
zochin:
Tetgeveriin humuusee halaarai. Zaluu humuus ajil d oroh chuhal shuu
2016-10-17
Зочин:
Баяр хүргэе, Байгаль шинжлэлийн эрдэмтэн хүн сонгогдсон нь яамай даа
2016-10-17
Зочин:
1996 онд Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол ГЭЖЭЭ ХӨӨ
2016-10-17