Орон нутгийн замд анхааралтай зорчино уу
2016-10-18

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж буй.

 

 

Өнөөдөр Увс аймагт нойтон цас орж байгаа бол Завхан аймгийн Улиастайд бүрхэг, уулаараа цастай байна. Солонготын даваа хоёр талдаа гулгаа үүссэн, хойд чиглэлд Орхон, Дархан-Уул аймаг Шарын гол суманд НОЙТОН цас орж байгаа. Мөн Дарханаас Хустайн даваа хүртэл цас их хэмжээгээр орж, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул Эрхэм жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин