Маргааш зах, худалдааны төвүүд амарна
2016-10-22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай    А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

 

Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал,  түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг маргааш амраана. 

 

Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас  нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ХУУРАМЧ СОНГУУЛЬД БҮҮ ОРОЛЦ. ӨГСӨН ӨГӨӨГҮЙ МАН -ЫХАН ГАРНА ГЭДЭГЭЭ ТӨЛӨВЛӨЧИХСӨН БАЙГАА.ХУУРАМЧ ДЭЭД МЭРГЭЖИЛИЙН ДИПЛОМТОЙ НӨХДҮҮД ХОРООНЫ ЗАСАГ ДАРГААСАА СУГА ДЭВШИЖ ГАРЧИХААД ИНЭЭЛДЭЭД ЯВЖ БАЙНА.
2016-10-22
zochin:
Denjiin myanga amrah uu.ajillah uu
2016-10-22