Б.Амарсайхан дэлхийн кино наадамд ”хүч” үзнэ
2016-10-24

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд “Азийн шилдэг кино" фестиваль болно. Тус наадамд манай улсаас хоёр уран сайхны кино өрсөлдөхөөр уран бүтээлчид нь тус улсыг зорьжээ.

 

Тодруулбал, МУСТА жүжигчин Б.Амарсайханы дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн зохиолыг нь бичсэн “Итгэл” уран сайхны кино, “Чононгоо Фильм” продакшн‎ы бүтээл “Ээж” уран сайхны кино дээрхи наадамд өрсөлдөхөөр болжээ. Мөн жүжигчин Б.Амарсайханыг наадмын хүндэт гишүүнээр сонгосон учраас  шагнал гарлуулах ёслолд нь оролцох аж.

 

Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлч,  долоон номинацид өрсөлдөж шилдгээ тодруулдаг байна.

 

Сонирхуулахад өнгөрсөн жил тус наадамд “Бодлын хулгайч” уран сайхны кино нэр дэвшиж үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АМАРСАЙХАН ЮУ ХИЙЧИХ ВЭ? Миний бодлоор маш сайн жужигчин, Тоглосон РЕКЛАМ болоод кинонуудынх нь ДYР унэхээр унэмшилтэй байж чаддаг. Амжилт хусье!!!
2016-10-24