Хөгжлийн банк улстөрчдөд үйлчилсэн хэвээр байна гэв үү
2016-10-25

 

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн олныг “ангайлгаад” байгаа. Яаж чадсан бол гэмээр гүйлгээ мөн ч их байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өдгөө энэ хэргийг гурван ч улсын хуулийнхан хамтарч шалгаж байж шийдэхээр болсон гэх мэдээлэл бий. 

 

Өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат энэ хэргийн сэжигтнээр хоригдож байгаа. Сайд асан Н.Батбаяр нар ч энэ хэргээр, гэхдээ хоригдолгүй шалгагдаж байгаа ажээ. Явсаар гол буруутан нь Н.Мөнхбат л болж үлдэж болзошгүйг эх сурвалж хэлж байгаа. Учир нь Н.Мөнхбат гүйцэтгэх захирлын хувьд бүх гүйлгээг зөвшөөрч, гарын үсэг зурсан. Тиймээс одоо хамт нэр нь яригдаж байгаа албан тушаалтнууд мултраад үлдэхийг үгүйсгэх аргагүй ажээ.

 

Уг нь гүйцэтгэх захирал гэдэг гүйцэтгэдэг л хүн. Н.Мөнхбат ч тийм эрх мэдэл, үүрэгтэй байсан. Түүнд Хөгжлийн банкны ТУЗ болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас үүрэг чиглэл өгнө. Тэр хэзээ ч тэр олон тэрбумаар тоологдох хөрөнгө, мөнгийг дур мэдэн зарцуулахгүй. Тэгээ ч үгүй байх. Гэвч эцэст нь гарын үсэг зурснаараа тэр л хамаг “ачаа”-г нуруундаа үүрч магадгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат Хөгжлийн банкны хэрэг гээчээр золигт гарч байна гэвэл хатуудахгүй л болов уу.

 

УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараахан “Гудамж” төслийн захирал Б.Батболд нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагын гол санаа нь “...Би ямар ч мөнгө захиран зарцуулдаггүй. Хөгжлийн банк л гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулж мөнгийг нь олгодог” гэсэн тайлбарыг хэнд ч юм хүргэхийг зорьсон байсан. Гэтэл энэ төслийн хөрөнгө оруулалт буюу Б.Батболд захирлын захиран зарцуулах хөрөн­гийг Хөгжлийн банкнаас улирал тутамд шилжүүлдэг л юм байна лээ.

 

Энэ бол зүгээр л жишээ. Энэ мэтээр Хөгж­­лийн банкаар дамж­сан хөрөнгүүдийн зарцуулалтыг шалгах сургаар албан тушаалтнууд амиа хаацайлж эхэлсний ганцынх нь л жишээ юм.

 

Одоо энэ бүхнээс Н.Мөнхбатыг салгах аргагүй. Боловсролтой, ажил хэрэгч нэг залуугийн карьерт цэг тавьж байна.

 

Яг үнэндээ Н.Мөнхбат тэр үед эрх барьж байсан АН, дарга нь байсан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, өөрийг нь энэ албанд зүтгүүлсэн Н.Батбаяр нарын үгээр л ажилласан байж таарна. Баруун солгойгүй цацаж, хонинд орсон сүрэг чоно шиг сүйдэлсэн гээд байгаа бондуудын хөрөнгө дээр нэр дурдсан улс төрийн хүчин, улстөрчтэй л холбоотой. Н.Мөнхбат бол зүгээр л халхавч.

 

Тэгвэл тун саяхнаас маш эвгүй мэдээлэл дахиад яригдаад эхэллээ. Н.Мөнхбатын дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар очсон Б.Батбаярын гараар өмнөхөөс дутуугүй гүйлгээ, зарцуулалт хийгдээд эхэлсэн гэнэ. Тодруулбал, Хөгжлийн банкны гадаад дотоод томилолт, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ, зарим зардал зэрэг нь эргээд Б.Батбаяр захирлыг “юм”-нд унагаж мэдэхээр байгаа аж. Өнөөдөр Б.Батбаярт энэ үг тун хатуу, бүр муу ёрын үг шиг сонсогдож магад. Гэхдээ тэр сонсох ёстой. Дөрвөн жилийн өмнө яг өөр шиг нь боловсрол мэдлэгтэй, элдэв хар бараанаар сэвтээгүй Н.Мөнхбат гэдэг залуу гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Тэр бас л өдөрт хэдэн арван гэрээ, гүйлгээнд гарын үсэг зурж, дээрээс ирэх үүргийг нэр төртэй биелүүлсээр 2016 оны сонгуультай золгосон байдаг. Харин сонгуулийн дүнгээр МАН ялж “дарга нар” нь суудлаасаа бууснаар Н.Мөнхбат өнөөдрийн хувь заяатайгаа нүүр тулсан юм. Товчхондоо, Б.Батбаяр ч өнөөдөр үүрэг өгч буй нам, дарга хоёрынхоо үгэнд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Эс тэгвээс хэдхэн жилийн дараа Н.Мөнхбат захирлынхтайгаа адил зам туулахыг  үгүйсгэх аргагүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
нэр:
Захирлууд удирдлагуудыг нь шоронд хийгээд банкийг нь дампууруулаад өөрсдөө мөнгөө төлөхгүй бултарч амар түвшин жаргаж амар сайхан амьдрах санаатай байгаа юм байна л даа энэ банканаас зээл авдагууд
2019-03-05
Зочин:
улс төрчид өөрсөддөө үйлчлүүлэх гэж энэ банкыг бий болгоо биздээ энэ банкнаас хэрэглээний болон бизнесийн зээл авсан энгийн ард байна уу,,,, тээр алга л байгаа биздээ
2016-10-25
Зочин:
Ene bondoos sankhuujilt avsan irgen aj akhuin negjuud chini ergen tulult khiine bizdee. Ogt alga bolson geltei yum yarij tarkhi ugaagaad baikh yum. Ene zeel avsan nukhduud odoo khaaguur yu khiij bna. ergen tulult ni yamar baigaag shalgaad, zeelee ergen tuluulekh kheregtei bna. Zeel avsan irgediig zarlaach
2016-10-25
зочин:
Эд нарыг шоронд хиигээд яах юм тэр баруун солгойгүй цацсан тэр мөнгөөл буцааж аваад улс эх орондоо хэрэгтэй зүйлд зөв зарцуулах хэрэгтэй шүүүүүүүүүүүүүдээээээ
2016-10-25
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-25
ОДоржпурэв:
Улсаа тонож дампууруулсан ОНЗБГБулгэллуудийг сайн шалгаж,буруутнуудыг тогтоон,хохирлуудыг бурэн телуулж МУ-ыг тертэй,хуйльтай,засагтай гэдгийг харуулах хэрэгтэй!!!
2016-10-25
Зочин:
Ямар их хайрлаж бичиж байнаа. Эд шуналаасаа болоод Монгол орныг сөгдүүлж байгаа. Энд зөвхөн 2 хүний нэр гараад байна. Энэ жинхэн дээ нэг том бүлэг байгаа. Тийм учираас энэ хэрэг тэгэс хийгээд намдаж үгүй болно. Хэн та нарыг энэ хулгайчдыг сонго гэсэн юм. Хохчинь
2016-10-25
Зочин:
Энэ Батбаяр чинь Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн байхдаа их мөнгө өөртөө зувчуулсан хэрэгт орж Сангийн яамнаас халагдаж байсан нөхөр байна шдээ
2016-10-25
Зочин:
mungiig idej ashiglasan hugshin burhiudiig sain shalgaj idej uusan mungiig ni butsaaj avah l chuhal bn aa mongoliin uul uurhaigaas olson ashig gadaadiin dansand offshopdchihsan geed baigaa unen bh shuu uuniig ilruul olj abaya
2016-10-25
Зочин:
Ард нь МАНАН -ийн хөгшин хуц ухнууд сууж байгаа наад залуу чинь золиосны хүн
2016-10-25
Зочин:
Bolovsroltoi ajil heregch luivarchin geech il dals tsusalj tsusalchaad
2016-10-25