Согтуу жолоочийн тоо буурахгүй байна
2016-10-25

 

Өнгөрсөн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд хоёр жолооч холбогдсон байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлжээ.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын үзүүлэлт 36,9%-иар буурсан үзүүлэлт гарчээ. Зам тээврийн ослын үзүүлэлт буурсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Huz:
Argaguish d tolgoigiin ni eldeg torguulitai bolohoor yaj buurah ve shuud shorond horij albadan ajil hiilgedeg bolgomoor yum
2019-08-05
Зочин:
Гудамж талбай цэвэрлүүлж хорьвол наад нусан буунууд чинь амьтан болно
2016-10-25
DARKHAD:
TUHAIN UED UNAJ YAVSAN MASHINIIG NI EZEMSHIGCH HARGALZAHGUI 3-6 SARAAR JURAMLAH HEREGTEI TORGOD HEZEE CH UHAMSARLAHGUI UM BNAAAA
2016-10-25