Чопра архи уув
2016-10-26

 

2000 оны Дэлхийн мисс, жүжигчин Приянка Чопра өчигдөр “ELLEN” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр  Америкийн “ABS” телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж буй юм. Чопра 2013 оноос холливуудад хүч үзэр болжээ.

 

Шоуны үеэр хөтлөгч “Чи архи уудаг уу?” хэмээн асуухад Чопра “Би архи уух дургүй ээ. Архи уухаар миний нүүр улайгаад байдаг юм. Тиймээс уудаггүй. Харин дарс уух дуртай” гэж хариулжээ.

 

Уг хариултын дараа хөтлөгч, жүжигчинд нэг хундага архи өгсөн байна.  Чопра “Надад эвгүй байна. Гэхдээ яахав” хэмээн хэлээд архийг уужээ. Тэрбээр “Би анх удаагаа олны өмнө архи ууж байна. Тиймээс бага зэрэг ичиж байна” гэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин