”Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнг сонирхоорой
2016-10-31

"Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 28-нд нээгдсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч Э.Анхбаярын “Оюунтүлхүүр” бүтээлд хүртээсэн юм. 

Уг үзэсгэлэнг 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин