Усэйн Болт: Би тамирчин болохоос жүжигчин биш
2016-11-29

Ямайка улсын нэрт тамирчин, олимп болон дэлхийн аварга Усэйн Болтын тухай өгүүлэх “Би бол Болт” баримтат кино өчигдөр Британийн нийслэл Лондон хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааны үеэр тамирчин эр сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны хувийн амьдрал болон амжилтын тань талаар өгүүлэх “Би бол Болт” баримтат кино нээлтээ хийлээ. Таны сэтгэгдэл ямар байна даа?

 

-Үнэхээр дулаан уур амьсгалыг мэдэрч байна. Олон нийт намайг ийм найрсагаар хүлээн авна хэмээн төсөөлөөгүй. Үнэхээр сэтгэл өндөр байна. Үнэнийг хэлэхэд би энэ өдрийг их удаан хүлээсэн. Намайг хайрладаг олон хүн бий. Тэднээс ирж буй дулааныг би мэдэрдэг. Би та бүхний дэмжлэгээр амжилтад хүрсэн. Хэрвээ би ганцаардал дунд байсан бол хэзээ ч амжилтад хүрч чадахгүй байсан. Энэхүү бүтээлээр та бүхэндээ бэлэг барьж байна.

 

-Яагаад энэхүү киноныхоо нэрийг “Би бол Болт” хэмээн нэрлэсэн юм бэ. Нэрийнхээ талаар тайлбарлаач?

 

-Энэ кино уран сайхны кино биш. Гол дүр нь бодит дүр. Тэр гол дүрийн баатар жүжиглэхгүйгээр өөрийнхөөрөө байна. Анх киноны нэрийг юу гэвэл олон нийтийн анхаарлыг татах гэх асуудал гарч ирсэн. Энэ кино зөвхөн миний тухай өгүүлж байгаа. Тийм учраас би “Би бол Болт” хэмээн нэрлэхийг хүссэн.

 

-Танд бүтээлээ нэрлэх төлөвлөж байсан нэр байсан уу?

 

-Байсан. “Болтын ертөнцөд тавтай морил” гэх нэрийг бодож байсан. Гэхдээ явцын дунд нэр нь бага зэрэг өөрчлөгдсөн.

 

-Таны талаар баримтат кино хийнэ гэдгийг сонсох ямар байсан вэ?

 

-Эхлээд би татгалзсан. Үнэнийг хэлэхэд би тамирчин болохоос жүжигчин биш. Би өдөр бүр өөрөөрөө өнгөрүүлэхийг хүсдэг. Гэтэл баримтат кино бүтээх нэрийн дор миний эрх чөлөөл боомилохыг би хүсээгүй.

 

 

-Гэхдээ та зөвшөөрчихсөн байна.

 

-Тийм ээ би ч заримдаа өөрийн мэдэлгүй шийдвэр гаргачихдаг. Кино эдгээр шийдвэрийн нэг байх.

 

-2014 оноос баримтат киноны зураг авалт эхэлсэн.

 

-Өдөр бүр камер намайг дагах хэцүү байсан. /инээв/ гэхдээ би энэ бүхний ард гарчихлаа. Тиймээс сэтгэл өндөр байна.

 

-Та зодог тайлах талаар бодож байгаа гэсэн. Зодгоо тайлаад юу хийх вэ?

 

-Гэхдээ хэзээ их спортоос явахаа мэдэхгүй байна. Эхний ээлжинд энэ талаар зүгээр л бодож байна. Тийм учраас эхлээд баттай шийдвэрээ гаргаад дараа нь өөр зүйлийн талаар бодох хэрэгтэй.

 

-Хөлбөмбөгчин болох сонирхолтой байгаа гэх юм. Энэ үнэн үү?

 

-Үнэн. Би хөлбөмбөгөнд дуртай.

 

 

-Таны хүндэлдэг хөлбөмбөгийн тамирчин?

 

-Месси.

 

-Та “Рио”-гийн олимпиос гурван алтан медаль хүртсэн. Амжилт таны хувьд юу вэ?

 

-Эцсийн цэг. Би гүйж байхдаа зөвхөн амжилтын талаар боддог.

 

-Хүүхэд байхдаа өнөөдрийн амжилтын талаар төсөөлөн боддог байсан уу?

 

-Амжилтын талаар боддог байсан. Гэхдээ ийм агуу амжилтын талаар бодож байгаагүй. Миний хүүхэд насны амьдрал тийм ч тааламжтай байгаагүй. Би зөвхөн өнөөдрөөрөө амьдрахыг хүсч байна. Энэ бол миний хүсэл.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин