Эва Лонгория: Гэрийн эзэгтэй байх амаргүй ажил юм
2016-12-02

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория “ABS” сувгийн “Өглөөний мэнд Америкчуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг наснаасаа залуухан харагддаг талаар хэн нэгэн хэлж байсан уу. Та үнэхээр гайхалтай бас залуухан харагдаж байна?

 

-Тиймээ энэ үгийг байнга сонсдог. Энэ үгийг сонсох бүрдээ цүнхэндээ байгаа бяцхан толиндоо өөрийнхөө төрхийг харж, тэднийг үнэн болон худал ярьж буйг шалгадаг. Мөн энэ үгийг сонсох болгондоо илүү сайхан, илүү залуу харагдахыг хүсдэг. Өдөр бүр биш гэхэд сардаа нэг удаа нүүрнийхээ будалтыг өөрчилж, шинэ хувцас худалдан авахыг зорьдог. Хачирхалтай сонсогдож буй ч бидний мөрөөдөлд хязгаар, төгсгөл гэж байхгүй.  Би магтуулахыг хүсдэг. Сайхан, гайхалтай гэдэг үгийг сонсохыг хүсдэг. Миний сул тал бол хүний үгэнд их амархан итгэх. Тиймээс л хайр дурлалын салбарт тийм ч их амжилт олохгүй байгаа хэрэг.

 

-Хуримаа хийгээд нэлээн олон сарыг өнгөрүүллээ. Сэтгэгдэл ямар байна. Айлын эзэгтэй байх танд таалагдаж байна уу?

 

-Тийм ээ үнэхээр гайхалтай. Би одоо хүртэл хуримаа хийсэн гэдэгтээ итгэхгүй сууна. “Үнэхээр би айлын эзэгтэй болсон гэж үү” хэмээн өөрөөсөө байнга асууна. Айлын эзэгтэй байх амаргүй ажил юм. Гэхдээ би үүргийнхээ дагуу сайн эзэгтэй болохоор мэрийж явна.

 

-Та Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн. Та хоёрын харилцаа сайн биз дээ?

 

-Мэдээж хэрэг. Бид хоёр хуримаа хийгээд таван сар болж байна. Тиймээс бид шинэхэн хосууд. /инээв/ Бүх зүйл бидэнд гайхалтай бас хөгжилтэй байна. Тэр минь их ажилтай ч гэсэн надад үргэлж цаг гаргадаг. Бид их удаан болзсон. Энэ хугацаанд би түүнийг хангалттай таньсан хэмээн бодож байсан ч хуримаа хийснийхээ дараа үгүй гэдгийг ойлгосон. Нөхөр минь тун эелдэг гэдгийг маш сайн ойлгож байх шиг. Нөхрөө мэдэх тусам илүү ихээр дурладаг.

 

-Хүүхэдтэй болохыг хүсч байна уу?

 

-Маш их хүсч байна. Мэдэхгүй саяхнаас “Ээжээ, ээжээ” гэх үгийг сонсохыг хүсдэг боллоо. Настай холбоотой ч байж магад. /инээв/    

 

 

-Холливуудын сайхан бүсгүйчүүд 40 нас хүрсэн хойноо гэр бүлтэй болох хүүхэдтэй болж байна. Энэ талаар?

 

-Тэдний л сонголт бас хувь тавилан байх.

 

-Та өөрийгөө азтай гэж боддог уу?

 

-Тиймээ. Бурхан надад гайхалтай амьдрал бэлэглэсэн. Тиймээс би азтай нэгэн.

 

-Викториа таны сайн найз. Тэр гайхалтай бүсгүй таны хамгийн чухал өдөр хамгийн оролцоотой байсан. Таны сүйт бүсгүйн даашинзыг урласан.

 

-Би энэ гайхалтай бүсгүйгээр үргэлж бахархдаг бас итгэдэг. Тийм учраас л хамгийн чухал өдрөө түүнийг хажуудаа байлгасан юм. Мөн түүний урласан даашинзыг өмсөхийг их хүссэн. Миний хамгийн сайн найз бол Викториа Бекхэм. Би цөөхөн хэдэн хүнд итгэдэг. Тэдний нэг бол энэ бүсгүй. Түүний гадаад төрх дэгжин бас загварууд нь гайхалтай. Түүний загвар зохион бүтээх авъяас гэнэт тодроогүй. Тэр хамтлагт байхдаа л тоглолтынхоо хувцас болон нөхрийнхөө хувцасны загварыг гаргадаг байсан. Би түүнд итгэдэг учир түүний зохион бүтээсэн даашинзыг өмсөөд олны өмнө гарахдаа эмээдэггүй. 

 

-Та Харпер Бекхэмийн загалмайлсан эх. Тэр их хөөрхөн бөс өхөөрдөм. Түүн шиг хөөрхөн охинтой болохыг мөрөөдөж байна уу?

 

-Тиймээ. Харперийн загалмайлсан эх болсон минь энэ амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай зүйл. Түүн шиг хөөрхөн охинтой болохыг хүсч байна. Би найздаа бага зэрэг атаархдаг. Түүний хүүхдүүд бүгдээрээ гайхалтай.

                                    

 

-Таны өмнөх амьдрал бүтэлгүйтэхэд бүгд л сэтгэлээр унасан?

 

-Тийм ээ. Цаг хугацаа нүд эрмэхийн зуурт өнгөрч байна. Бид салаад 5-6 жил болж байна. Салалтын дараа нэг нэгэнтэйгээ уулзахад тухгүй байсан. Одоо бидний харилцаа бага зэрэг сайжирч, нэг нэгэнтэйгээ ярилцахад эвгүй байхаа больсон. Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Ээж минь хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй. Олон хүн түүнийг үзэн ядаж, буруутгадаг. Харин би үүнийг хүсээгүй. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгохыг хүсээгүй. Бид салцгаасан ч хоёулаа жаргалтай амьдарч байна. Бидний үлгэр сайхан төгсөөгүй ч бүгд л сэтгэл хангалуун байна. Ер нь хүн сэтгэл хангалуун байхад л хангалттай.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин