УБТЗ-ын хамт олон сайн санааны аянд нэгдлээ
2016-12-27

 

Мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар   “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Сайн санааны аянд одоогоор 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд нэгдээд байна. Тодруулбал, Монголын Морин Спорт Уяачдын холбоо,  JCI  Олон улсын байгууллага, ХХААХҮЯ, Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах Сан, Мал эмнэлэг үржлийн газар, Халх гол Үндэсний Бүтээн Байгуулалтийн Бүсийн Захиргаа, Тариалан Эрхлэлтийг Дэмжих сангийн Хархорин дахь салбар, Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лаборатори,  Зам тээврийн яамны харъяа  Далайн захиргаа, Зах зээл ба Бэлчээр Удирдлагын Хөгжил төслийг удирдах нэгж, Монголын Төмөр Зам,  Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургууль, Татварын Ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газар,  Татварын Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Прокурорын газар, “Global Bridge” ХХК-ийн хамт олон нэгдэж нэг өдрийн цалин болон эд материалын тусламж үзүүлээд байна. Өнөөдөр /2016.12.27/ “Малчдад туслах сайн санааны аян”-д УБТЗ-ын Удирдах газрын хамт олон нэгдэж  35 сая төгрөгийн эд материал болон бэлнээр 4 647 700 төгрөг нийт 40 гаруй сая төгрөгийн хандив өгч сайн санааны аянд нэгдлээ.

 

Та бүхэн  “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл  ТӨРИЙН САН БАНК- Мал Хамгаалах Сан НС 900019416  тоот дансанд хандив өгөх боломжтой. Мөн ХХААХҮЯ-нд шуурхай штабын   51-262559, 51-262437, 51-262835   тоот утас ажиллаж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин