С.Батцэцэг УАШТ-нд хүч үзнэ
2017-01-04

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 6-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

 

Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно.

 

Энэ удаагийн УАШТ-ийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ.

 

Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглохгүй.

 

Тэмцээн энэ сарын 7-нд  урьдчилсан ба дагах барилдаанаар эхэлнэ. Эл өдөр эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60,  -69 кг-ын жингийн барилдаан болно. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бэртэл эдгэсэн үү олипод бэртэлтэй байсан нь нөлөөлсөн шүү дасгалжуулагчийн хариуцлагагүйх
2017-01-05
БАТЦЦЭГ:
МАШ МУУ БАРИЛДСАН ОЛИМПД ҮҮНДЭЭ ДҮГНЭЛТ ХИЙВҮҮ ЧИ ААА
2017-01-04