Обамагийн нохой хүн гэмтээжээ
2017-01-13

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нохой Санни хүн гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

18 настай охин Цагаан ордноор зочлох үедээ Санниг үнсэхийг хүссэн байна. Тэрбээр нохойг үнсэх үед Санни охины нүүрийг уржээ.

 

Цагаан ордны эмч, охиныг үзэж шаардлагатай эмчилгээ хийсэн гэнэ. Саннигийн халдлагад өртсөн охин инстаграм хуудастаа Обамагийн том охин Сашатай авахуулсан зургаа нийтэлж “Санни намайг гэмтээчихлээ” гэж бичжээ.

 

Обама Саннигаас гадна Бо гэх нохойтой билээ. Санни 2013 оны Зул сарын баяраар Цагаан ордон хүрэлцэн ирсэн зочноо унагааж, гэмтээж байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
obamagiin tom ohin gemteesniig nohoi bolgon guivuulsan.
2017-01-13
Зочин:
Үнэсэх юмаа олж ядаждэээ
2017-01-13