Монгол-Хятадын хилийн боомтууд амарлаа
2017-01-27

 

Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм байна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу бүх нийтээр амарч, тэмдэглэх баяр ёслолын үеэр хилийн боомтууд амардаг юм. 

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу ажиллана.

Shuud.mn
Сонин хачин