Шалтгаангүйгээр эхнэрийнхээ чихийг огтолжээ
2017-02-02

Хохирогч болсон Зарина бүсгүй

 

Афганистаны хойд хэсгийн Балк мужид амьдардаг нэгэн эр шалтгаангүйгээр эхнэрийнхээ чихийг огтолсон байна. Хохирогч эмэгтэй 23 настай бөгөөд тэрбээр Британийн "ВВС" агентлагийн сурвалжлах багт ярилцлага өгчээ.

 

Эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ярилцлага өгсөн шалтгаанаа “Эмэгтэйчүүдийн эрх энэ улсад ямар их зөрчигдөж буйг мэдрээсэй хэмээн хүссэн учир ярилцлага өгөхийг зөвшөөрсөн” гэж ярьжээ.

 

Тэрбээр “Би ямар ч нүгэл хийгээгүй. Нэг өглөө нөхөр минь гэнэт миний чихийг минь тайрсан. Би ямар шалтгааны улмаас чихийг минь тайрсан талаар асуухад тэр юу ч хэлээгүй. Би үхэхээс айж байна” хэмээн Зарина бүсгүй хэлэв.

 

Бүсгүйн эцэг, эх хүргэнээ цагдаад дуудлага өгч, охиноо авч явжээ. Цагдаагийнхан уг хэргийн шалгаж эхэлсэн гэнэ. Зарина 13 настайдаа хуримаа хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нөхөр нь байнга зодож, хүчирхийлдэг байжээ. Тэрбээр “Бидний харилцаа сайн биш. Тэр намайг үргэлж зоддог” гэсэн байна.

 

Өнгөрсөн онд нэгэн алслагдсан мужид нэг эр эхнэрийнхээ хамрыг огтолсон билээ. Ерөнхийлөгч Хамид Харзай гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох кампанит ажил эхлүүлж, хүчирхийлэл үйлдсэн өрхийн тэргүүнийг баривчилж, албадан хөдөлмөр эрхлүүлэхээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ийм хэрэгтэй хэрэггүй мэдээ тавихаа боли манай зарим мулгуу хүчирхийлэгч эрчүүд санаа авч дуурайна ш дээ аягүй бол...
2020-03-02
Афгинистанчууд эрчүүд н зэрлэг юмаа аймшиг
2020-03-02
Зочин:
hardalt biz adguulag chanar n heveeree
2017-02-02
Mongol:
Ийм муухай харгис мэдээллийг тавьмааргүй баймаар вмаа. Бидэнд огт хамаагүй хаа хол байгаа балмад этгээд болгоныг уншиж суумааргүй байна
2017-02-02