”Хальс”-нд буусан аз жаргал
2017-02-14

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр тохиож байна.

 

Гэгээн Валентины баяр нь Европ тивд XIII зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудад зориулсан ганцхан баяр юм. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христын шашинтан залуу ламын хайр дурлалаас бий болсон баяр гэгддэг. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

 

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж улмаар цаазлах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болсон гэдэг. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай хайр сэтгэлийг илэрхийлж, “үүрд, тэнгэрийн орноос ч чамайгаа хайрлах” болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадгалагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

 

Ингээд хайрын баярын уур амьсгал гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo ene gadaad humuus shutej amidrahaa bolimoor yuma Uursdiiguu doromjluulaad shuteel, uursduu ulam l bool n bolool yostoi gasalmaar duurtsen tolgoidooo sda nar yuma
2017-02-28
Зочин:
Haraal edsen baruuniii bolson boloogui shaldan nutsgen, gaj donton, eremdeg zeremdeg humuusiin zuragaar duuren ene mongoliin web site uud GANTS UDAA HAANA BGAAGAA MEDERLEE GOY ZURAGNUUD BNA
2017-02-28
Зочин:
Өнчин сарнай өрөөсөн бэлгэвч гэгээн хайрын өдөр өө гэж.
2017-02-14