Зүг мөрөө хэрхэн гаргах вэ
2017-02-26

 

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал(улаагчин) тахиа жилийн жилийн шиний нэгний өглөө зүг, мөрөө аль зүгт хэрхэн гаргавал зохистойг Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурснаар хүргэж байна. Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргахдаа хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Ингэснээр шинийн нэгний өглөө аз хийморьтой, буян хишигтэй байх нь тэр жилдээ түвшин төгөлдөр байхыг билэгддэг.

 

Зүг, мөрөө гаргахад нэгэн зүйлийг анхаарууштай. Энэ нь тухайн хүний зүгээ гаргах цог хийморийн зүгтэй “хар нохойн ам” давхцах явдал юм. Ингэсэн тохиолдолд зүг, мөрөө гаргахдаа цог хийморийн зүг рүү зүглэлгүйгээр, өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргаж буян хишгийн зүгээсээ ирэх учиртай. Тиймээс “Бичин” жилийн хар нохойн ам баруун зүг, сарын хар нохойн ам зүүн зүгт байгаа тул шороо ба ус суудалд суусан хүмүүсийн зүгийг амин зүгт гаргаж эмийн зүгээс ирэхээр тооцоолжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин