Монголд жилд 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилжээ
2017-03-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.   Энэ жил уг өдрийг  "Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе"  /Хэнийг ч орхигдуулахгүй байх/ нь уриан доор тэмдэглэнэ.  Энэ талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

 

Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.  Манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байгааг судалгаагаар тогтоожээ. Сүүлийн 5 жилийн мэдээллээр манай улсад жил бүр дунджаар 4000 гаруй сүрьeэгийн тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд цаашид  уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг 6оловсронгуй болгох,  сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

 

Монгол улс дахь бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч 2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм.

 

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ариу:
Тархалтийн талаар нийтлээч
2018-09-29
Ариу:
Тархалтийн талаар нийтлээч
2018-09-29