Ази номхон далайн чуулганы талаар мэдээлэл хийнэ
2017-04-03

 

 

09.00 цагт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаа болно.

 

ЦССҮТ-ийн байранд 

 

10:00 цагаас: сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр"-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Хүнс комплекс” ХХК-тай хамтран “Амьдрал бэлэглэгч хүнсчид” уриан дор зохион байгуулна.

 

Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд

 

11:00 цагаас: Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэх хэвлэлийн хурал болно.

 

"Зууны мэдээ" мэдээллийн төвд

 

11:00 цагаас: Засгийн газар татвар нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг уртасгах замаар орлогоо нэмэгдүүлэх төсвийн тодотгол УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

 

11:30 цагаас: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Эв нэгдэлтэй эх орончид төслийн талаар мэдээлнэ.

 

12:00 цагаас: Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн нам, "Баялгийн Жинхэнэ Эзэд" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

"Blue sky" зочидбуудлын "Crystal" танхимд 

 

11:30 цагаас: АSPAC-2017 буюу “Ази номхон далайн бүсийн чуулган-2017” Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой олон нийтэд чуулганы талаар мэдээлэл өгөх эхний хэвлэлийн бага хурал болно.

 

11:30 цагаас: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол болно.

Shuud.mn
Сонин хачин