Өндөр орлоготой иргэдээс татвар авна
2017-04-06

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар улсын төсвийн тодотголын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүн Б.Пүрэвдорж “Тэтгэврийн нас, татвар нэмж байгаа хэрнээ өөрсдийнхөө төсвийг бас нэмсэн байна. Үүнийг АН  эсэргүүцэж байна. Татвар нэмэхэд иргэд, аж ахуйн нуруун дээр ачаа  ирнэ. Энэ тодотгол төсвийг бүүр муутгасан байна” гэсэн юм. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гаас тавьсан нөхцөлтэй холбогдуулан татварыг нэмэхээс зайлшгүй шаардлага үүссэн. Эдийн засгаа эрүүлжүүлэх шаардлагатай. Тэтгэврийн насны хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй” хэмээлээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-Шатахууны татварыг манай Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр удаа нэмсэн. Харин ОУВС үүнийг буулгаж, болохгүй, нэмнэ гэсэн. Тэтгэврийн санг өөрчлөх нөхцөл зайлшгүй хийх хэрэгтэй.  Өнөөдрийн даатгал тэтгэвэр олголтод хүрэхгүй байгаа. Тиймээс энэ шинэчлэлийг хийж байна. Хувь хүний орлогын албан татвар бол өндөр орлоготой иргэдээс авах татвар. Жишээлбэл сарын 1,5 сая төгрөгийн цалинтай иргэдээс 5 хувийн татвар авах юм. Архи тамхинаас онцгой татвар авна. Эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол татвар төлдөг байх хэрэгтэй. Өнөөдрийн хоолны мөнгөө олж чадахгүй байгаа иргэд архи тамхи хэрэглэвэл татвар авч байгаа хэрэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байна. Ингэснээр өөрийн даатгуулсан даатгалаар тэтгэврээ тогтоолгоно.

 

Эдийн засгаа сэргээх чиглэлээр Засгийн газраас бүхий л төрлийн арга хэмжээг авч байна. Төсвийн орлого давж биелсэн, валютын нөөц өссөн. Энэ нь эдийн засагт орж байгаа нааштай өөрчлөлт. Үр дүнг харж байж шүүмжлэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Төсөв, эдийн засаг, бизнесийн орчин хүнд байна. Тиймээс улс төрийн тоглоом, эрх ашиг хэрэггүй юм. Цалингаараа орлого ордог хүмүүсийн татварыг нэмж, ачааг нэмэгдүүлж байна. Иргэдтэй уулзаж явахад хариуцлага алга гэж байна. Хариуцлагыг хэнд хүлээлгэх юм бэ? Тэтгэврийн даатгалыг хоосолсон хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бусад зээлүүдийн хэрэгжилт дээр ажлын хэсэг байгуулсан. Хэр үр дүнтэй ажилласныг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагуудаас Монголбанкинд нэмэлт шалгалт хийж болно. АТГ, ЦЕГ-аас энэ асуудал дээр хамтарч ажиллаж байгаа. ХЗДХ-ийн сайдын хувьд хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын явцын үед хөндлөнгөөс ордоггүй. 2012 оноос өмнө 1 км замыг 400-500 сая төгрөгөөр барьдаг байсан. Гэтэл мөн оноос хойш  1 км замыг 4-5 тэрбум төгрөгөөр барьсан байна. Цаашдаа асуудал үүсвэл гомдлоо гаргаж болно.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-Тэтгэврийн даатгалын сан хоосорсон юм биш, байгаа. Монгол хүний дундаж наслалт өсч байна. Энэ хэрээр тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж байна. Тэтгэврийн даатгалын сангийн төлж байгаа хураамж нэмэгдэхгүй мөртлөө ахмадад очиж байгаа тэтгэвэр нэмэгдсээр ирсэн. Төрөөс алдагдлыг нэмсээр байгаа гурван жилийн дараа 3 их наядад хүрэхээр болоод байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uls orniihoo hogjliin hemjee, ard tymniihee amdraliin nohzoliig ch oilgohgui shivshig umdaa ta nar, gadnii oron geed baidgaa bolzgoo ,,,Naad mongol oron chin, ard tymen chin yamar hemjeend baigaag harzgaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-04-07
irgen:
delhiin hogjiltei ornuudtai harzuulah hemjeend ochoogui baij icheech ta nar,,,!!!!! Ter ornuudad chin ard tymen ni emnelgiin chadvartai uilchilgee avch baina, ajil hiigeed elbeg amdrah zalin avch baina, amdrah orchin oron suuz hangagdsan baina,,,,,Ta nar ter byhnee hiisen umuu ????????????????
2017-04-07
Тэтгэврийн өвөө:
1500 мянган төгрөгний цалингаас 5 хувийн татвар авахад хоолны мөнгөгүй болох гээд боож үхэх гээд байгаа юм уу? Үндсэн хөрөнгөөс татвар яагаад авахгүй байна. Төсвийн мөнгөний ихэнх нь хувийн орд харш болсон. Тэрэлж. Богд уулын амуудаар яваад харчих даа.
2017-04-06
irgen:
Ene maniihan yuch chadahgui gedgee shuud helchiheech. yum l bol OUVsan teg inge gesen gej olon yum yarij OUVsan ruu chiheh yum. uursduu tolgoigui yumuu haashaa yum
2017-04-06