Тамирчид бэлтгэлдээ гарлаа
2017-04-12

Төрийн үйлчилгээг гардан хэрэгжүүлэгч аврагч, гал сөнөөгчдийн маань мэргэжлийн ур чадварыг сорьсон, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан чухал үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн байдаг.

 

Энэ жилийн  марк тактикийн тэмцээн ирэх 06 дугаар сард зохион байгуулагдана.

 

 

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 40 гаруй тамирчин оролцохоор өчигдрөөс бэлтгэлдээ гарлаа.

 

Багийн ахлагчаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Баттулга ажиллаж байна.

 

 

Онцгой байдлын албаны баг тамирчид тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактикийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд 2015 онд багаараа 2 дугаар байрт шалгарч байсан юм.

 

 

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, чадвар, арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Nymaa:
Bas delbercih waa pozor
2017-04-12