Вин Дизель: Зураг авалтын үеэр амиа алдах вий хэмээн эмээдэг
2017-04-18

Холливуудын нэрт жүжигчин Вин Дизель өнгөрсөн амралтын өдөр “Лос Анжелес Таймс” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд Галзуу хурд киноны наймдугаар анги “The Fate of Furious” кинонд  тоглосон юм.

 

 

-Олон мянган хүнийг байлдан дагуулсан “Галзуу хурд” киноны наймдугаар анги албан ёсоор нээлтээ хийлээ. Уг бүтээл дэлхийн 60 хотод нээлтээ хийсэн. Мэдээж шинэхэн уран бүтээлээ хүлээн аваад сэтгэл тань их хөдөлж байгаа байх?

 

-Мэдээж хэрэг сэтгэл их хөдөлж байна. Сэтгэл их хөдөлсөн байгаа учир юу ярихаа мэдэхгүй байна. Олон сарын уйгагүй хөдөлмөр. Нэг хамт олны хүчээр энэхүү бүтээл нээлтээ хийлээ.

 

-Шинэ анги өмнөх ангиудаасаа өргөн цар хүрээг хамарч байгаа. Мэдээж хэрэг зураг авалт олон газар үргэлжилсэн. Энэ талаар?

 

-Зураг авалт эхэлсэн цагаасаа энгийн нэг бүтээл биш гэдгийг уран бүтээлчдэд ойлгуулсан. Кино зохиол дээр тэмдэглэгдээгүй олон газар очиж, зураг авалтад орох шаардлага гарсан. Бид хэний ч гар хүрээгүй байгалийн цогцолборуудад очиж, танилцах боломж олдсон. Сүүлийн үеийн техник технологийн ачаар кино минь илүү сүртэй болсон байх.

 

-Энэ ангид өмнөх уран бүтээлчдээс гадна маш олон уран бүтээлчид хамтран ажилласан. Тэдэнтэй нэг болох амаргүй байсан уу?

 

-Үгүй дээ. Бид бүгдээрээ мэргэжлийн уран бүтээлчид учир хамтран ажиллахад хэцүү байгаагүй. Зураг авалтад оролцохоосоо өмнө бид хувийн бэлтгэлээ сайтар хангасан учир жинхэнэ зураг авалтын үеэр нэг нэгэндээ төвөг, ажлын садаа болоогүй. Энэ ангид ихэвчлэн мэргэжлийн уран бүтээлчид тоглосон. Тиймээс нэг нэгнээ их сайн ойлгосон. Гэхдээ кино багийн 60 хувь нь өмнө нь хамт ажиллаж баг байсан илүү амар байлаа. Энэ бол миний бодол.

 

-Хэдий та нар нэг баг болсон ч бяцхан өрсөлдөөн байсан байлгүй?

 

-Мэдээж хэрэг. Өрсөлдөөн үгүй бол амьдрал хэтэрхий хялбар болчихно.

 

 

-Шинэ ангид холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Шарлиз Терон нар тоглосон. Та түүнтэй илүү ойр дотно байсан гэж сонссон?

 

-Бид олон үзэгдэлд тоглохдоо цуг байсан. “Галзуу хурд 8” кинонд түүнийг тоглох гэж байгааг хамгийн эхэнд зарласан хүн бол би. Тиймээс бидний дунд гайхалтай харилцаа үүссэн.

 

-Киног үзэхээр нэг л энгийн амьдралаас тасарчихсан мэт байдаг. Мэдэхгүй юм. Надад лав тэгэж санагддаг.

 

-Тиймэрхүү үзэгдэл их бий. Гэхдээ уран бүтээл гэдгээр нь хүлээн авбал илүү дээр байх. Зүгээр л сэтгэлийн таашаалыг мэдэр.

 

-“Галзуу хурд” киноны наймдугаар анги “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-т нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа. Энэ хэр баттай мэдээлэл вэ?

 

-Миний бодлоор кино маань шилдэг гэх тодотголтой кино наадмуудад өрсөлдөх боломжтой бүтээл гэж харж байна.

 

-Хэрвээ “Оскар” хүртвэл?

 

-Их л баярлах байх.

 

 

-“Галзуу хурд”-ын нэг гэр бүл Пол Уолкаргүй хоёр цуврал нээлтээ хийлээ. Түүнгүйгээр байх хэцүү байсан гэдгээ та кино нээлтийн үеэр хэлсэн. Одоо хүртэл түүнийг үгүйлсээр байгаа юм уу?

 

-Пол миний хамгийн дотны нөхөр. Тиймээс түүнийг үргэлж үгүйлэн хайрлах болно. Хэзээ ч үнэнч андаа мартахгүй. Чиний орон зайг өнөөдрийг хүртэл үгүйлсээр байна. Хэрвээ чи шинэхэн цувралд бидэнтэй хамтран ажилласан бол ямар олон хүн баярлах байсан бол.

 

-Та дотны нөхрөө дурсан санаж охиноо Паулина хэмээн нэрийдсэн.

 

-Тийм ээ.

 

-Охин тань том болж байна уу?

 

-Миний бяцхан гүнж.

 

-Зураг авалтын үеэр амиа алдсан эсвэл хүнд бэртэл авсан олон золгүй тохиолдол бий. Та энэ талаар бодож үзсэн үү?

 

-Зураг авалтын талбай биднийг гэмтэх бүхий л эрсдлийг бууруулдаг ч техниктэй харьцаж буй үед гэмтэх тохиолдол бий. Би өмнөх ангийн үеэр мөрөө гэмтээж байсан. Үе үе хуучин бэртэл минь өвддөг. Зураг авалтын үеэр амиа алдах вий хэмээн эмээдэг. Олон уран бүтээлчийн толгойд энэ бодол байдаг. "Галзуу хурд" зүгээр нэг драма биш учир уран бүтээлчид гэмтэх тохиолдол их байдаг. Нэг орлон тоглогч үсрэх үеийн үзэгдэл хийж байхдаа хөлөө хугалж байсан тохиолдол бий. Би “Шулмын сүүлчийн ангууч” кинонд тоглож байхдаа их хүнд гэмтсэн. 1-2 хоног ухаангүй байсан. Би ер нь тоглосон бүх киноныхоо үеэр бэртэл авч байсан юм. хэдий бэртэл авахгүй байхыг хичээдэг.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR DANIEL:
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авдаг уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
2023-07-15
DR DANIEL:
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авдаг уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
2023-07-15