Гүйцэтгэх захирлуудын ажлыг шалгана
2017-04-19

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэхээр болжээ.

 

Уг гэрээг тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, захирлын ажлын тайлан зэргээр дүгнэдэг. Энэ удаа Засгийн газар, Ерөнхий сайдын  өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн компанийн гүйцэтгэх захирлын санхүүгийн сахилга бат, үйл ажиллагааны үр дүн, ашиг орлого, алдагдал, өр авлагын байдлыг нэгтгэн дүгнэж, гэрээг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-19