Улаанбаатар
Улаанбаатарт 7 хэм дулаан
2017-4-22

Гэрэл зургийг MPA.mn

 

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байхыг  анхааруулж байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн болон төвийн аймгуудын зарим нутгаар бага зэргийн хур тунадас орж, орон шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин