Дутерте: Трамп бол сайн хүн
2017-05-01

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте нар өчигдөр анх удаагаа утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Трамп уг дуудлагынхаа төгсгөлд Филиппинийн тэргүүнийг эх орондоо айлчлахыг урьсан байна.

 

Удирдагчид олон нийтийн дунд маргаан дэгдээгээд буй хар тамхины дайны асуудлаар ярилцжээ.

 

Филиппинд үргэлжиж буй хар тамхины дайны уршгаар нэг жилийн хугацаанд 7000 орчим хүн амиа алдсан юм.

 

Трамп “Түүнтэй ярилцах таалагдлаа. Тэрбээр миний урилгыг хүлээн авсан. Энэ айлчлал хоёр улсын дунд үүсээд буй тааггүй харилцаанд цэг тавина гэдэгт найдаж байна” гэсэн бол Дутерте “Трамп бол нөхөрсөг, сайн хүн” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама хар тамхины эсрэг ажиллагаа нэрийдлээр хүний амь хөнөөж буйг эрс буруутгасан мэдэгдэл хийсэн билээ. Уг мэдэгдлийг дараа Филиппинийн Ерөнхийлөгч тус улстай байгуулсан зарим гэрээ хэлэлцээрээ цуцалсан түүхтэй. Мөн Дутерте, Обамаг “Садар эмийн хүү” хэмээн мэдэгдэж, шуугиан дэгдээсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин