Зургаан сарын дотор 92 кг хассан бүсгүйн зөвлөгөө
2017-05-02

Симоне Эндерсон гэх 26 настай Британи бүсгүй өөрийгөө ялан дийлж, 92 кг хассан байна. Тэрбээр уйгаггүй хөдөлмөрийн ачаар залхуурал болон илүүдэл жинг ялан дийлсэн тод жишээ юм. Эндерсон илүүдэл жинтэй дайн зарлаад буй олон мянган залууст зөвлөгөө өгчээ.

 

Сайн уу намайг Эндерсон гэдэг. Би хагас жилийн дотор 92.6 кг хассан. Одоо би өөртөө итгэлтэй нэгэн боллоо. Хүссэн хувцсаа өмсч байна. Богино даашинз өмсөхийг сүүлийн 10 жил мөрөөдөж байлаа. Харин одоо би богино даашинз өмсөөд найзуудтайгаа шөнийн клуб явах гэж байна. Та надтай нэгдэх үү. Толины өмнө байгаа өөрийгөө голж байгаа бол яг одоо илүүдэл жинтэйгээ эцэс төгсгөлгүй дайныг эхлүүлээрэй.

 

Маш зургаан төрлийн дэглэм барьж, жингээ хассан.

 

Нэг

 

 

Зорилгоо тодорхойл. Ямар хугацаанд жингээ хасахаар төлөвлөж буйгаа нарийн тооцоолон гарга. Би 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд жингээ хасахаар өөртөө зорилго тавьсан.

 

Хоёр

 

 

Хөргөгч, шүүгээндээ байгаа бүхий л амттан болон жин нэмэх хүнсний бүтээгдэхүүнийг хаях эсвэл хэрэгтэй нэгэнд нь өгсөн. Би сүүлийн зургаан сард гурилан бүтээгдэхүүн болон чихэр худалдан аваагүй. Харин шинэхэн жимснээс хэзээ ч татгалзаж байгаагүй.

 

Гурав

 

 

Олон мэргэжилтнүүдийн зөвлөсөнөөр шууд фитнесс клубт элсэн орж, гишүүний үнэмлэхээ түрүүвчиндээ хийсэн. Багштайгаа удаан ярилцаж, хурдан хугацаанд турах бус эрүүл бас зөв аргаар турах төлөвлөгөөг гаргасан. Багш эхний сар надад зөвхөн сунгалтын дасгал хийлгэсэн. Хоёр дахь сараас би туухаа өргөж, гар болон хөлийн булчингаа жижгэрүүлэх дасгалыг их хийсэн. Нэг дасгалыг цагаас дээш хугацаагаар хийхэд илүү үр дүнтэй. Би фитнесс клубт 4-5 цаг болдог байсан.  Хоёр сарын хугацаанд би 20 кг хассан. Арьс минь их суларсан учир би фитнесс клубээс гадна усан бассейнээр давхар хичээллэсэн. Ус арьсыг чангалах тустай.

 

Дөрөв

 

 

Би хоолны маш хатуу дэглэм барьдаг байсан. Өдрийн 12.00 цагаас өмнө махан хоол идээд тэрнээс хойш ус болон жимс жимсгэнэ, ногоо иддэг байсан. мөн 2-3 хоногт нэг удаа гэдсээ зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэдэг байсан.

 

Тав

 

 

Биеийн жин минь буурч эхэлсэн цагаас би өглөө бүр 45 минутаас нэг цаг орчим гүйдэг байсан. Өглөөний салхи болон нар таныг үргэлж дэмжиж байгаа мэт мэдрэмжийг өгнө.

 

Зургаа

 

 

Илүүдэл жинтэй байхад минь миний инстаграм хуудсыг 114 хүн дагадаг байлаа. Харин өмнөх зурагтайгаа одоо авахуулсан зурагтайгаа харьцуулсан зургаа хийснээс сарын дотор хагас сая хүн намайг дагасан. Дагагчийн тоонд тийм ч их ач холбогдол өгдөггүй байсан. Энэ тоо нэмэгдэх тусам би өөртөө илүү итгэлтэй болж, илүүдэл жинтэй тэмцсээр байсан. Намайг инстаграмын дагагчийн тоо итгэл найдвар өгч юм. Харин таныг мөн урамшуулах нэг зүйлтэй байгаасай хэмээн хүсч байна. 

 

Хоол болон дасгалыг хослуулсанаар та хүссэн үр дүндээ хүрч болно. Гоо сайхны хагалгаа хийлгэж, өөхөө соруулах гэж буй бүсгүйчүүдэд “битгий” хэмээн хэлмээр байна. Зүгээр л дасгал хий хэмээн зөвлөмөөр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Би жингээ хасах гээд чадахгүй тэмцэхгүй арчаагүйтээд бнаа яаж хөдөлж эхлэх вэ. Ямар мундаг юмбэ гоё ч хүүхэн бн
2017-05-02
ЗОЧИН:
Яаж ч уншаад залуурхал гэдэг үгийг буруу уншиж чадахгү юм. Нөгөө буруу ярьж зөв ойлгох ёстой үг юм болов уу?
2017-05-02